Баян-Өлгий аймагт 88 настай иргэн халдвартай нь батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Баян-Өлгий аймагт 88 настай иргэн халдвартай нь батлагдлаа

Баян-Өлгий аймагт 88 настай иргэн халдвартай нь батлагдлаа

Баян-Өлгий аймагт Covid-19 халдвар авсан иргэний тоо өнөөдөр /2021.04.18/ нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол гурав боллоо.

Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн 88 настай иргэнд PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь батлагдсан байна. Тухайн иргэний тусгаарлан ажиглах хугацаа өнөөдөр дуусгавар болж, тусгаарлах байрнаас гарах ёстой байжээ. Гарахаас өмнө баталгаажуулах шинжилгээ хийхэд ийнхүү халдвар илэрсэн аж.

Хамт ирсэн ойрын харьцагч хоёр, дам харьцагч нэг иргэнийг үргэлжлүүлэн тусгаарлахаар болсон байна. Халдвар авсан иргэн Улаанбаатар хотод  Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж ирсэн бөгөөд одоогоор Covid-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Түүнийг аймгийн  эмнэлэгт шилжүүлж, Covid-19-ийн эмчилгээ хийж эхэлсэн болохыг тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд 4606 хүн гэрээр эмчлүүлж буй бөгөөд дүүрэг хорооны өрхийн эмнэлгээс зохих эмчилгээг үзүүлж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж