Хөвсгөл аймагт гурван өдөр дараалан газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт гурван өдөр дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт гурван өдөр дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэх газар өчигдөр /2021.04.21/ 17:04 цагт 3.7, өнөөдөр өглөөний 04:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

Тус газарт мөн дөрөвдүгээр сарын 16-ны шөнийн 00.42 цагт 5.1 магнитуд, 03.46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн аж. Тодруулбал, Хороо багийн Хачим гэдэг газар давтамжтай газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар илгээсэн байна.

Мөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 02.14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг талаар мэдээлж байв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж