Баянгол дүүргийн худалдааны төвүүд шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн худалдааны төвүүд шалгалтад бүдэрчээ

Баянгол дүүргийн худалдааны төвүүд шалгалтад бүдэрчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Баянгол дүүргийн худалдаа үйлчилгээний төвүүдэд шалгалт хийлээ. Шалгалтаар МВС ХХК-ний "Барс-2" худалдааны төв, "Хар хорин" худалдааны төв, Батсервис ХХК-ний "Орхон" худалдааны зах болон худалдааны төвүүдэд шалгалт хийжээ.

Шалгалтаар хүнсний бараа бүтээгдэхүүн түгээж буй тээврийн хэрэгслийг хамруулахад эрүүл ахуйн орчин бохир, цэвэрлэгээ хийгддэггүй, түгээлт хийхээс өмнө ариутгал халдваргүйтгэл хийгээгүй, баримт байхгүй зөрчил илэрсэн байна. Мөн түгээлтээр явж буй хүмүүсийн ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл хангалтгүй, халдвар хамгааллын хувцас, бээлий, малгай, гар ариутгах ариутгалын бодисгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг сагс, сав хайрцаг нь бохир, халдвар хамгааллын дэглэм баримтлаж ажилладаггүй нийтлэг зөрчлүүд илэрчээ. Дээрх зөрчлийг үндэслэн холбогдох хууль, дүрэм, захирамжийн дагуу арга хэмжээ тооцож ажилласан байна.

Мөн Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс өчигдөр /2021.04.18/ дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй 47 хүнсний дэлгүүр, худалдааны төв, долоон эмийн сан зэрэг нийт 54 объектод ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж найман зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулах арга хэмжээ авчээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж