Гал түймрээс 100 хүний амь насыг аварчээ | News.MN

Гал түймрээс 100 хүний амь насыг аварчээ

Гал түймрээс 100 хүний амь насыг аварчээ

Гал түймрээс 100 хүний амь насыг аварчээ

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1006  удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 100 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хотхоны баригдаж байгаа барилгын 16 давхарт гал гарлаа гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан гурван компанийн 75 ажилтныг утаажилтын бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өглөө  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж