Хүн төрөлхтөн нийт эх газрын 97 хувийг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

Хүн төрөлхтөн нийт эх газрын 97 хувийг сүйтгэжээ

Хүн төрөлхтөн нийт эх газрын 97 хувийг сүйтгэжээ
FILE PHOTO: A view of a deforested area in the middle of the Yari plains, in Caqueta, Colombia March 2, 2021. REUTERS/Luisa Gonzalez/File Photo

Дэлхий дээр хүний гар хүрээгүй газар 500 жилийн өмнөхтэй харьцуулахад үлэмж багасчээ. Тухайлбал, өдгөө нийт эх газрын ердөө гуравхан хувь нь л хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанд өртөж сүйрэлгүй уугуул амьтдынхаа амьдрах орчин болж, экосистемээ бүтэн хадгалж үлджээ

Байгаль орчны "Frontiers" сэтгүүлд энэ долоо хоногт нийтлэгдсэн тайлангаас үзвэл судлаач нар хиймэл дагуулаас авсан зургууд дээр үндэслэн  өмнө нь нийт эх газрын 20-40 хувь нь онгон дагшин байдлаа хадгалж байсныг тодорхойлсон байна. Түүний дараа эрдэмтэд дэлхийн шим ертөнцөд юу тохиолдож буйг нарийн тодорхойлохоор илүү нарийн судалгаа эхлүүлжээ.

Кембриж их сургуулийн биологич Эндрью Пламптри “Өдгөө дэлхий дээр эрүүлээрээ үлдсэн газар нутгийн хэмжээ ямар бага байгааг олж мэдээд би цочирдсон. Өнөөгийн дэлхий 500 жилийн өмнөхөөсөө дэндүү өөр харагддаг болсон байна” хэмээн ярьжээ.

Экосистем буюу тухайн хэсэг газарт амьдардаг амьтан, ургамлуудын харилцан шүтэлцээ бол маш нарийн төвөгтэй. Бүх амьд биет өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэн хамтдаа нэгэн цогц амьдралын тойрог, орчин бүрдүүлдэг юм. Тиймээс тухайн орчинд амьдардаг амьтдын аль нэг нь л үгүй болбол тэр экосистемд бүхэлдээ сүйрэх аюул тулгардаг.

Онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн газрууд нь ихэвчлэн хүн амьдрахад бэрх хэмээгддэг Сахарын цөл, Гринланд, Канадын хойд хэсгүүдэд үлджээ. Түүнчлэн Латин Америк дахь Амазоны ширэнгэн ой сүүлчийн онгон дагшин байгальтай газруудын нэг байсан ч сүүлийн үед хүний буруутай үйл ажиллагаанаас болж ихэд хумигдан, устаж үгүй болоход ойрхон болжээ.

Судлаачдын анхааруулж байгаагаар эдгээр хүний гар хүрээгүй сүүлчийн газруудыг бид бүх хүчээрээ хамгаалах хэрэгтэй ч өдгөө тэдгээрийн ердөө 11 хувь нь л хамгаалалтад байдаг нь харамсалтай.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж