Ш.Алтангадас: Цэц маш зөв шийдвэр гаргасан

Хуучирсан мэдээ: 2021.04.19-нд нийтлэгдсэн

Ш.Алтангадас: Цэц маш зөв шийдвэр гаргасан

Ш.Алтангадас: Цэц маш зөв шийдвэр гаргасан

Хуульч Ш.Алтангадастай ярилцлаа.


-Үндсэн хуулийн цэц хуульд байхгүй заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэх үндэслэлтэй юу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн жаран дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, … Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэжээ. Улмаар Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д “Хууль, УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д дүгнэлт гаргаж, УИХ-д оруулах замаар Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах, түүний заалтыг чандлан сахиулах бүрэн эрхээ ийн хэрэгжүүлдэг байна.

Энгийндээ бол Үндсэн хуульд нийцээгүй, түүний заалтыг гажуудуулсан, үзэл санаанд харшилсан агуулгаар УИХ хууль батлах аваас түүнийг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж Үндсэн хуулийг хамгаалах ба үүнийг нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих арга гэж ойлгож болно. Өнгөрсөн 1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол улсын Ерөнхийлөгчөөр 50 наснаас дээш, сүүлийн таван жил байнга эх орондоо оршин суусан, Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж ямар ч хоёрдмол утгагүйгээр, тодорхой, ойлгомжтой хуульчлан баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх үндсэн шинжээр Ерөнхийлөгчид тавигдах шаардлага болон түүнд дэвших иргэнд тавих шаардлагыг тодорхойлж өгчээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2, 5.4, 26.2-т тус тус зааснаар Ерөнхийлөгчөөр сонгогдох этгээдийг 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, шүүхээр тогтоогдсон болон татварын хугацаа хэтэрсэн өргүй, сэтгэцийн эмгэггүй иргэн нэр дэвших болон сонгогдох эрхтэй байхаар хуульчилсан байсан. Уг тавигдах шаардлагуудад зургаан жилээр зөвхөн нэг удаа гэсэн шаардлагыг тусгаж өгөөгүйгээрээ Үндсэн хуулийн заалтыг явцууруулж одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан иргэдэд давхар дэвших боломжтой мэт ойлголт төрүүлэхээр хуульчилсан байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2, 5.4, 26.2 дэх хэсгүүд нь Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг явцууруулж, хуулиар тогтоож өгсөн шаардлагыг органик хуульд тусгаж өгөөгүй нь Үндсэн хуулийн далдугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн явдал тул Үндсэн хуулийн Цэцээс зөв шийдвэр гаргасан.

Ийнхүү Цэц шийдвэр гаргасан нь Үндсэн хууль бусад хуулиар дамжин хэрэгжихдээ түүний утга, агуулга аливаа хязгаарлалт, явцууруулалт, гажилтгүйгээр хэрэгжиж буй байдлыг шалгасан дээд хяналтын хэлбэр мөн юм.

-Үндсэн хуульд хүнийг хэдэн удаа хэдэн жилээр сонгогдох боломжтой талаар тусгаж өгсөн нь хүний сонгох сонгогдох эрхэд халдсан үйлдэл болох уу?

-Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацааг тулгах эсхүл хэдэн удаа бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг зааж өгөх нь өөрөө хүний сонгох, сонгогдох эрхийн зөрчил мэтээр олон байр суурь нийгэмд тархжээ. Тэгвэл Монгол улс шиг парламентын засаглалтай дэлхийн 160-аад орон байх бөгөөд сонгогдох хэлбэрийн хувьд өөр хэдий ч манай улсын нийгэм улс төрийн нөхцөл байдалтай ижил Чех, Унгар, Грек, Армен зэрэг улсууд Ерөнхийлөгчийг хэдэн удаа сонгох, улируулан сонгох асуудлыг ийнхүү хуульчилсан байна.

Үүнд, Чех улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “ямар ч хүн Ерөнхийлөгчийн албан тушаалд 2-оос илүүгүй улиран сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг бол Армен улсын Үндсэн хуулийн 124 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт “нэг хүн Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно,  Грек улсын Үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “нэг хүн зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй” гэж тус тус зааснаар тухайн бүрэн эрхийг хэдэн удаа эдэлж болохыг тусгаж өгөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
10
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж