БЗД-т халдварын тархалт нэмэгдэж буй тул иргэдийн тусламжийг авна

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

COVID-19

БЗД-т халдварын тархалт нэмэгдэж буй тул иргэдийн тусламжийг авна

БЗД-т халдварын тархалт нэмэгдэж буй тул иргэдийн тусламжийг авна

Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос сайн дураар ажиллах хүсэлтийг иргэдэд тавьж байна. Тодруулбал, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж, утасны оператор хийж, гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийн биеийн байдалд зайнаас хяналт тавих сайн дурын ажилтнуудыг хамтран ажиллах уриалга гаргажээ.

Сайн дураар ажиллах сонирхолтой иргэдийн хувьд эмч, эмнэлгийн ээлжийн болон гавьяаны амралтад гарсан хүмүүс байвал давуу тал болох аж. Учир нь гэрийн тусгаарлалтад буй иргэдийн биед илэрч буй шинж тэмдэгт анхан шатны тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх шаардлагатай юм.

Энэ талаар хариуцаж буй мэргэжилтнээс тодруулахад “Манай дүүрэгт батлагдсан халдварын тохиолдол өндөр байгаагаас гадна БЗД-т харьяалагддаг иргэдийн тоо олон учраас эрсдэлт бүлгийнхэнд эмч болоод албаны хүмүүс тулж ажиллахад хүрэлцээ муу байгаа юм.

Иймд сайн дураар ажиллах үйл ажиллагаанд нэгдэхийг хүссэн иргэд 99992456 дугаарт холбогдохыг хүсэж байна. Хүмүүс цалингүй гэхээр төдийлөн сонирхохгүй байж болох ч эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулна гэдэг бол туйлын чухал ажил гэдгийг иргэд маань ойлгоно гэдэгт итгэж байна” гэсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж