"COVID-19 ERSDEL" аппликейшны зааврыг иргэн бүрийн гар утсанд илгээнэ | News.MN

"COVID-19 ERSDEL" аппликейшны зааврыг иргэн бүрийн гар утсанд илгээнэ

COVID-19

"COVID-19 ERSDEL" аппликейшны зааврыг иргэн бүрийн гар утсанд илгээнэ

"COVID-19 ERSDEL" аппликейшны зааврыг иргэн бүрийн гар утсанд илгээнэ

Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд маргааш буюу дөрөв дүгээр сарын 19-ны өглөө "Google" болон "Apple" компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу "COVID-19 ERSDEL" системийг гар утсандаа суулгаарай.

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, Covid-19 халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр "COVID-19 ERSDEL" нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд Covid-19 халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

Хэрвээ та "iPhone" хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин "Android" үйлдлийн системтэй бол "Playstore" -оос "COVID19 ERSDEL" аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

COVID-19 ERSDEL систем хэрхэн ажилладаг вэ?

Covid-19 халдварын шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн гар утсанд Улсын Онцгой комиссын мэдээллийн нэгдсэн систем болох www.eruul.gerege.mn -с найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код мессежеер ирнэ. Тухайн мессеж шинжилгээний хариу гарснаас хойш  дөрвөн цагийн дотор халдвар авсан иргэний гар утсанд илгээгдэнэ.

Мессежээр ирсэн найман оронтой тоо бүхий баталгаажуулах кодоо "COVID-19 ERSDEL" системд та 24 цагийн дотор хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл "COVID-19 ERSDEL" системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

Энэхүү 8 оронтой тоо бүхий баталгаажуулах кодыг бусадтай хуваалцсанаар Covid-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

"COVID-19 ERSDEL" системд юуг анхаарах вэ?

  • Энэхүү систем нь "Bluetooth" технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны "Bluetooth" асаалттай байх ёстой. "Bluetooth" нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-18 203.91.115.47

Apple аараа тохируулцан одоо үр дүнг нь л үзэхээс

Avatar

Зочин 2021-04-18 202.9.40.206

75750303 dugaart zalgahaar joohon huuhed awaad taslaad bhiin yamar uchirtai yum be?

Avatar

Хархорин 2021-04-18 202.55.188.87

Иргэдээ х***а шиг аппаар хянах системүү хятадийн бүхийг зүйлийг ширхэгчлэн дуурайх юмаа.өөрсдийн толгой үгүй бас хянахгүй гэчихжээ

Avatar

Зочин 2021-04-18 202.9.46.72

Энэ апп чинь плэй стороос олдохгүй л бна лээшдээ

Avatar

Зочин 2021-04-18 192.82.82.121

apple hergledeg bol shuud settings ruuga ord tohiruulan gej bn android utasn deer onoodros graj ehleh bh

Avatar

Zochin 2021-04-18 167.172.243.131

Covid-19 ersdel gej haival oldku bainle ersdel ged haival shuud garaad irj bainle play store d

Avatar

Зочин 2021-04-18 202.126.89.24

oldoj baina

Avatar

Зочин 2021-04-18 66.181.190.55

АЛИВАА ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХИЙН ТУЛД АНХ ГАРСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ, УЧИР ШАЛТГААНД МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА ТАКТИКАА БОЛОВСРУУЛДАГ. БИД ЭНЭ ӨВЧНИЙГ СОНГУУЛИЙН ШОУ БОЛГОЖ, ӨВЧИН ДОТОРОО АЛДААГҮЙ ГЭЖ ШОУДСАН ХОЙД СОЛОНГОС, ТУРКЕМЕНТЭЙ УРАЛДАЖ ҮНЭНИЙГ ГАЖУУДУУЛАН ЭМЧИЛГЭЭ, ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЗӨВ ХИЙЛГҮЙ УЛС ҮНДЭСНИЙХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН. ЭНЭ ЯЛАА МАН, ЭМЯ, ЗГ ҮҮРЭХ ӨДӨР ИРНЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж