ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 400 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Covid-19 халдвараар өвчилсөн. Тэдгээр алба хаагчдын зарим нь эдгэрсэн хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа олон хүн байна. Иймд иргэд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорионы дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй.
Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед нэмэлтээр ор гаргах боломжтой ч эмнэлгийн байгууллагын хүний нөөц дутагдалд орох эрсдэлтэй байна. Халдвараар өвчилсөн тохиолдолд эмчилгээний хувьд арга нь олдох хэдий ч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хомсдолд орох эрсдэл өндөр байгааг анхааруулж байна" гэв
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ