"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"

"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"

Биеийн байдалд нь тохирсон эмчилгээ хийж өгөхийг шаардан өлсгөлөн зарлаад гурван долоо хонож буй 44 настай Алексей Навальныйн эрүүл мэнд эрс доройтсоор өдгөө хэзээ ч үхэж магадгүй нөхцөл байдалд орсон талаар Ярослав Ашихмин эмч ам нээжээ.

Түүний хэлснээр шинжилгээний хариунуудаас харахад Навальныйн цусан дахь калийн хэмжээ эрс нэмэгдсэн нь зүрхний үйл ажиллагааг хэзээ ч зогсоож болзошгүйгээс гадна кератины хэмжээ ихэссэн нь бөөрний ажиллагааг доголдуулах шалтгаан болж байгаа аж. Тэрбээр эдгээрийг мэдээлээд “Манай өвчтөн хэдийд ч үхэж магадгүй, маш өндөр эрсдэлтэй байдалд байна” хэмээн анхааруулжээ.

Кремлийг хүчтэй эсэргүүцэгч Навальныйг хордсоноос хойш  хэд хэдэн чадварлаг эмч биеийг нь хянаж байсан боловч Навальныйг шоронд хоригдож эхэлснээс хойш эмч нартайгаа уулзахыг хориглосон юм. Улмаар Навальный нуруу нь хүчтэй өвдөж, хөл нь мэдээ алдаж эхлэхдээ өөрийнх нь эмч нартай уулзуулахыг шаардан өлсгөлөн зарласан аж. Мөн сүүлийн үед Навальныйн эхнэр Юлиа түүнийг ярьж, алхаж чадахаа байсан хэмээн мэдээлсэн. Харин шоронгийн зүгээс Навальныйд шаардлагатай бүх эмчилгээг ном ёсоор нь хийж буй хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж