ЭМЯ: 1340 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1340 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ өнөөдөр (2021.4.18) хийлээ.


ЭМЯ 11.30 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, April 17, 2021

-ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 11963 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1340 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 21995 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас гурван хүн нас барлаа. Тодруулбал, 44 настай эрэгтэй, 51 настай эмэгтэй, иргэн Ц тус тус Covid-19-ийн улмаас нас барлаа. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 44 боллоо. Үүнээс гадна 427 хүн эдгэрсэн байна.

Одоогоор биеийн байдал нь хөнгөн 2054, хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн байна. Биеийн байдал нь маш хүнд хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүний нөөцийн тал дээр бэрхшээл үүсч байна. Ялангуяа, эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй хүний нөөц хязгаарлагдмал байна.

Өдгөө аймаг орон нутгийн 18 эмнэлэг болон нийслэлийн эмнэлэгүүдэд 3202 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчилсөн хүмүүсийн биеийн байдал хөнгөнөөс хүнд, хүндээс маш хүнд болох тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас иргэд халдвар хамгаалалтын дүрэм журмыг баримтлах хэрэгтэй.  Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд биеийн ерөнхий байдлаа өдөр бүр тогтмол хянах хэрэгтэй. Халуунаа хамгийн багадаа хоёр удаа шалгаж, өрхийн эмнэлэгтээ мэдээлэх хэрэгтэй байна.

Энэ долоо хоногт халдварын улмаас 22 хүн нас барлаа. Халдварын тархалт тэлж, өвчлөх хүмүүсийн тоо өдөр ирэх бүрт нэмэгдэж байгаа нь батлагдаж буй тохиолдлуудаас харагдаж байна.

Иргэдийн зүгээс хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж байгааг гайхаж байна. Энэ тоо бол хатуу хөл хорио тогтоохоос өмнө хүн амын дунд тархсан байсан өвчлөлийг энэ долоо хоногт илрүүлж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

-СЭМҮТ-ийн сэтгэцийн их эмч Ж.ГАНТУЛГА:

-Цар тахлын үед иргэд стрессдэх, бухимдах үзэгдэл нэмэгдэж байна. Иймд уур бухимдлаа зөв гаргах, ажлын хэт ачааллыг тохируулах хэрэгтэй. Эдийн засгийн байдал, нийгмийн бусад хүчин зүйлсээс хамаарч уур бухимдал үүсдэг. Хэрэв бухимдлаа зөвөөр тайлж чадахгүй бол зүрх судасны өвчлөлд өртөмтгий болно. Мөн мэдрэлийн талаас тархины гэмтэл, толгой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна бодисын солилцоонд өөрчлөлт гарна. Уур хүрсэн үед гүнзгий амьсгал авах, тайвшруулах амьсгалын дасгал хийх, дотроо 10 хүртэл тоолох, зөрчилдөөд маргалдаад буй хүнээс холдож, тухайн хүний оронд байсан бол би яах байсан гэдгийг тунгаах, өөрийгөө ятгаж тайвшруулах хэрэгтэй. Бухимдлаа хянаж сэтгэлзүйгээ хянаж чадвал дархлаа унахгүй байх боломжтой. Харин хүүхдүүд амархан уурлаж, бухимдаад байвал гэр бүлийн уур амьсгалдаа анхаарах хэрэгтэй. Энэ нөхцөлд амьд харилцаа чухал.

Танд илэрч буй уур бухимдлын шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилбэл СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт холбогдох эсвэл сэтгэлзүйчид хандах нь зөв.

 

 

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж