Фото: Хунтайж Филиппийг эцсийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.18-нд нийтлэгдсэн

Фото: Хунтайж Филиппийг эцсийн замд нь үдлээ

Фото: Хунтайж Филиппийг эцсийн замд нь үдлээ

Хатан хааны гэр бүлийнхэн орон нутгийн цагаар өчигдөр/2021.4.17/ (Улаанбаатарын цагаар 2021.4.18-ны 00:00 цагийн орчимд) Эдинбүргийн гүн, хатан хаан Элизабетийн 70 гаруй жил ханилсан хань хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэлээ.

Хунтайж Филиппийг эцсийн замд нь үдэх ёслол Виндсор шилтгээн дэх гэгээн Жоржийн сүмд болсон бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас болоод 30 хүн л оролцуулжээ. Оршуулах ёслолыг хунтайж Филиппийн амьд ахуй цагтаа төлөвлөж байсны дагуу хийж, шарилыг өөрийнх нь өөрчлөн янзалсан "Land Rover" машинаар зөөж, сонгосон хөгжмийг нь тоглуулсан байна.

Хэдийгээр оршуулах ёслол олон нийтэд хаалттай, цомхон хүрээнд болсон ч телевизийн сувгуудаар шууд дамжуулжээ. Мөн нийт 50 минут үргэлжилсэн ёслолын үеэр дарсан зургуудыг цахим орчинд нийтэлжээ.

Тус зургуудын дундаас ханхүү Харри жил орчим АНУ-д амьдарсны дараа ах угсаа залгамжлах ханхүү Уиллиамтай дахин уулзаж буй мөч, хунтайж Чарльз эцгээ дурсан нулимс дуслуулж буй мөч, хатан хаан орь ганцаараа гашуудан сууж буй мөчүүдийг буулгасан зургууд хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрчээ.

Эх сурвалж: HUFFPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж