Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олсон байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар 18-20 метр секундын хүчтэй цасан шуурга шуурчээ. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс долоон айлын 10 хүн сураггүй болсон аж. Улмаар хилийн 0184 дүгээр ангийн хилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэдийг эсэн мэнд олсон байна.
Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох хоёр тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.
Өмнө нь энэ оны хоёрдугаар сарын 16-нд шуурганаар сураггүй алга болсон хоёр иргэнийг хилчид олж амь насыг нь аварч байсан юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт цаг агаар муудаж, цасаар шуурч байхад Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлагад өгснөөр эрлийн ажиллагаанд оролцож малчдыг эсэн мэнд олж байсан болохыг Хил хамгаалах газраас мэдээллээ.
С.УНДАРМАА
uvgun burnaash 2021-04-18 192.82.83.243
khilchidiig uramshuulakh l kheregtei shuu dee khun gedeg uramiin amitan shuu dee ,khunii ami avrana gedeg ,amid mend olno gedeg ontsgoi uils shuu dee khuu uramshuulj baigaarai.
ням. 2021-04-18 150.129.141.12
Бас бахрахгүй байхын аргаггүй юм. Сайхан бахархал байна. нэг ч гэсэн иргэн эд хөрөнгөө аваад үлдэнэ. гэдэг иргэн баян улс амар амгалан Хүний амь эрдэнэ бүүр их "Эрхэм" зүйл Хилчин хүний эрдэм энэ л байгаа юм. АМЖИЛТ …
Энгийн иргэн 2021-04-18 192.82.68.91
Баяр хүргэе. Зөв даруухан байна. "ХИЛЧИД … ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ". Манай онцгойхон бол цасанд суусан машин гаргасан ч "ТЭДЭН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАВ" гэж ирээд л онгирцгоодог.
21 2021-04-18 202.55.191.130
UURSDIIGUU ALAAD BAIHGUI BOL UGN HREGTEI HUMUUS SHUU
zochin 2021-04-18 103.26.193.73
Yag tiim
Иргэн 2021-04-18 103.57.94.176
Тэглээ гээд хилчдийг урамшуулдаг бөйгаа даа?! Ар гэрийнхэн нь болон сум, багаас хилчид болон хилийн застав, ангийнханд ядаж хэдэн хогь, мал өгөх ёстой шүү?!?!?!
Зочин 2021-04-18 66.181.161.93
nad huduunii hed chin uguhku eee. barag manai nutag dr bj gd soliordog shuu…
Зочин 2021-04-18 103.26.195.147
АЛБАН ҮҮРЭГ НЬ