"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"

"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр (2021.04.17) иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.


-Хөдөө орон нутгийн иргэд хэрхэн нийслэл рүү орж, гарах вэ?

-PCR шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот руу оруулж, мөн гаргана. Эмнэлэгт үзүүлэх хүмүүсийн 13А маягт болон PCR шинжилгээг үндэслэн нийслэл рүү оруулна.

-Зуслан руугаа явж болох уу?

-Иргэд оршин суугаа газрын ойр орчим агаарт гарах боломжтой бол хол газар хөдөлгөөн хийхгүй.

-Хоол хүргэлт зөвшөөрөгдсөн юм уу?

-Хатуу хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ явахгүй, зөвшөөрөгдөөгүй. Хэрэв явж байвал хууль зөрчсөн үйлдэл.

-Эмнэлэгт хэвтэх хүмүүс заавал PCR шинжилгээ өгөх үү?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа тохиолдолд тухайн эмнэлэг сорьцыг нь авна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өрхийн эмнэлгүүд хянаж, 10 хоног гэрт нь тусгаарлана.

-ХӨСҮТ-ийн эмч нар хуурамчаар шинжилгээний хариу үйлдсэн гэсэн. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Үүнээс илүүг бид хэлэх боломжгүй.

-PCR шинжилгээг ямар тохиолдолд, хаана өгөх вэ?

-Явуулын гурван цэг дээр зайлшгүй шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээ авч байна. Лабораторийн ачаалал ихэссэн учир хариу нь 72 цагаас хэтэрч гарч байна. Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа"спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” худалдааны төвийн гадна талбайд байршуулсан явуулын гурван цэгт зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдээс шинжилгээ авна.

Вакцин хэзээ орж ирэх вэ?

-Энэ сарын сүүлээр тодорхой тун ирэх байх. Тодорхой хугацааг нь хэлэх боломжгүй байна.

-Хөл хориог сунгах уу?

-Одоогоор эцэслэн шийдэх талаар яригдсан зүйл алга. Эрүүл мэндийн байгууллагаас сунгах санал гаргаж байгааг үгүйсгэхгүй. УОК санал гаргаж, Засгийн газар эцэслэн шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж