Ц.Ганзориг: Ирэх долоо хоногт вакцины давтан тунг хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Ц.Ганзориг: Ирэх долоо хоногт вакцины давтан тунг хийнэ

Ц.Ганзориг: Ирэх долоо хоногт вакцины давтан тунг хийнэ

Covid-19-ийн эсрэг вакцины нийлүүлэлт саатаж, хоёр дахь тунгаа хийлгэх иргэдийг бухимдуулж буй. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг твиттер хуудсаараа дамжуулан “Ирэх долоо хоногт вакцин ирж, долоо хоногийн сүүлээр “Синофарм”-ын вакцины давтан тунг хийж эхэлнэ” хэмээн мэдээллээ.

Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа болсон иргэдэд мессэжээр мэдээлэл очих юм байна. Вакцины хоёр дахь тунг хийж эхлэхээс өмнө нарийн мэдээлэл өгөх ажээ.

“АстраЗенека” вакцины хувьд давтан тунд хамрагдах 100 мянган хүнээс эрүүл мэндийн салбарынхны тарилга эхэлсэн байна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “АстраЗенека” вакцины дараагийн ээлж мөн ирэх долоо хоногт ирж, эхний тунгаа авсан хүмүүсийг бүрэн дархлаажуулах боломжтой болох ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж