Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг энэ сарын 19-нөөс 26-ны хооронд түр зогсоож, шүүхийн байранд хүн нэвтрүүлэхгүй болжээ.
Тус шүүхийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд "Тус шүүхийн байранд Covid-19-ийн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан УОК-ын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс зөвлөмж, заавар өгсөн. Энэ дагуу тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх боллоо" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ