“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2010” өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2010” өдөрлөг болно

Монголын Аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2010” өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.  Энэхүү өдөрлөгийг аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг ажлын байранд зуучлах, ажил олгогчдыг чадварлаг ажилтан шалгаруулж авахад нь туслах зорилготой  аж. Ажил олгогчдын зүгээс аялал жуулчлалын менежер, хөтөч тайлбарлагч, аялалын хөтөч, аялалын туслах, оффисийн туслах, жуулчны баазад бармен, зохион байгуулагч, зөөгч  зэрэг мэргэжлээр ажилтан авах сонирхолтой байдаг байна. Иймд аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуульд суралцдаг ажил хийж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй оюутан залуусыг бүртгэн мандат олгож, өдөрлөгт оролцуулах гэнэ.  Бүртгэлийг journal@stds-mongolia.org хаягаар өгөх боломжтой бөгөөд өдөрлөг энэ сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейд 11-16 цагийн хооронд болно.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж