Ангела Меркель “AstraZeneca” вакцин хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Ангела Меркель “AstraZeneca” вакцин хийлгэжээ

Ангела Меркель “AstraZeneca” вакцин хийлгэжээ

Германы Канцлер Ангела Меркель “AstraZeneca” компанийн боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунг Баасан гариг (2021.04.16)-т хийлгэсэн тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Өмнө нь Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэсэн билээ. Тус улсад зөвхөн 60-аас дээш насны хүмүүст энэ вакциныг хийж байгаа юм.

Ангела Меркель “Өнөөдөр би “AstraZeneca” компанийн вакцины эхний тунг хийлгэлээ. Вакцинжуулалтын кампанит ажилд оролцож байгаа бүх хүнд, мөн вакцин хийлгэсэн хүмүүст талархал илэрхийлье. Вакцин бол цар тахлыг даван туулах гол түлхүүр юм” гэж твиттертээ жиргээд, вакцин хийлгэснээ нотолсон баримтуудыг хавсаргажээ.

Ихэнх улс орнуудын төр засгийн тэргүүнүүд иргэдээ вакцинжуулалтад уриалахын тулд камерын өмнө вакцин хийлгэж байгаа юм. Харин зарим төрийн тэргүүнүүд вакцинаа хаалттай хаалганы цаана хийлгэж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Covid-19-ийн вакциныг заавал олон нийтийн өмнө хийлгэх шаардлагагүй гэж үзээд, хаалттай байдлаар хийлгэсэн билээ.

Германд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хүн амынх нь 18 орчим хувь буюу 15 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгээд байгаа аж.

 Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж