"Монгол Арт 2021" хүүхдийн уран зургийн улсын уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

"Монгол Арт 2021" хүүхдийн уран зургийн улсын уралдаан зарлалаа

"Монгол Арт 2021" хүүхдийн уран зургийн улсын уралдаан зарлалаа

Монгол Арт Галерей хүүхэд, багачуудын хүсэн хүлээж, зурах ур ухаан, урлан бүтээх авьяасаа сорьдог уран бүтээлийн талбар болсон баялаг түүхтэй “Хүүхдийн ертөнц” уран зургийн уралдаанаа зарлаж байна.

Монголын авьяаслаг хүүхэд, багачуудын чөлөөт сэтгэлгээний уран бүтээлүүдийг олон улсад сурталчлах, ирээдүйн авьяаслаг уран бүтээлчийг тодруулан гаргах, дэмжих зорилготой уг уралдааныг Монгол Арт Галерей "Хүүхдийн ертөнц" нэртэйгээр 2019 онд амжилттай зохион байгуулж, энэ оноос “Монгол Арт 2021” нэртэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Та бүхэн уралдааны удирдамж, бүтээл хүлээн авах журамтай танилцан, энхрий үрсийнхээ авьяас чадварыг сорьсон "Монгол Арт 2021" уран зургийн уралдаанд идэвхитэй оролцож, гэр бүлдээ сайхан дурсамж бий болгоорой.

Та бүхэн энд дарж, уран зургийн уралдаандаа бүртгүүлээрэй.

Тус уралдааны цар хүрээг нэмэгдүүлж, олон улсад зохион байгуулах зорилгын хүрээнд энэ оны уралдаанаа "Монгол Арт 2021" болгон зарлаж байгаа бөгөөд 2022 онд олон улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна. Энэ удаагийн уралдаан чөлөөт сэдвийн хүрээнд, 5-16 насны хүүхдийн дунд зарлагдаж, бүтээлээ хүлээн авч эхэллээ.

Цахим шалгаруулалт 2021 оны дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 22-ныг хүртэл дээрх формоор бүтээлийн чанартай фото зургийг уралдааны комисст ирүүлнэ. Нэгдүгээр шатны шалгаруулалтын дүнг Монгол Арт галерейн пэйж хуудаст 2021 оны зургадугаар сарын 1-ний өдөр танилцуулж, бүтээл эх хувиар 2021 оны зургадугаар сарын 10-ны дотор Монгол Арт галерейн хаягаар ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77198080, 86474747 утсаар лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж