С.Билгүүн хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

С.Билгүүн хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа

С.Билгүүн хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа

НЭМЭЛТ: 20:45 ЦАГ

Казахстаны Алматы хотод болж буй Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд С.Билгүүн тавдугаар байрт оров. Тивийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр шөвгийн наймд Тажикстаны Жамшед Шарифовыг 4:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Энэтхэгийн алдарт Бажранг Пунияд цэвэр ялагдсан. Ийнхүү хүрэл медалийн төлөө БНСУ-ын Жон Ён Сеоктой учраа таарч, 4:4 гэсэн харьцаатай тэнцэн, бүхэл онооны чанараар ялагдлаа.

Ч.АЛТАНГЭРЭЛ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ: 17:30 ЦАГ

Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Алтангэрэл хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын эрх аваад буй Казахстаны Алишер Ергалитай хүч үзэж, 2:6-гаар ялагдав. Ийнхүү Ч.Алтангэрэл хүрэл медалийн төлөө Японы Такаши Ишигүротой барилдана.

Өнөөдөр барилдсан ОУХМ З.Занабазар, Э.Тэмүүлэн, спортын мастер Д.Батзул нар дагах барилдаан хийх эрхгүй болж, тэмцээнээ өндөрлүүллээ.

С.БИЛГҮҮН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

НЭМЭЛТ: 17:00 ЦАГ

Тэмцээний 65 кг-ын жинд спортын мастер С.Билгүүн хагас шигшээ барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай учраа таарч, цэвэр дарууллаа. Ингэснээр С.Билгүүн өнөө орой хүрэл медалийн төлөө БНСУ-ын Жон Ён Сёоктой барилдахаар болов.

Ч.АЛТАНГЭРЭЛ ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЧ, Э.ТЭМҮҮЛЭН ЯЛАГДАВ

НЭМЭЛТ: 16:10 ЦАГ

97 кг-ын жинд ОУХМ Ч.Алтангэрэл шөвгийн наймд Кувейт улсын Халид Алшаммариг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын эрх аваад буй Казахстаны Алишер Ергалитай хүч үзнэ.

Харин 70 кг-ын жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Тэмүүлэн шөвгийн наймд БНСУ-ын Ли Сун Боныг 7:0-ээр илүүрхэж явсан ч өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд дөрвөн оноо алдаж даруулан цэвэр ялагдав.

Д.БАТЗУЛ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ

НЭМЭЛТ: 16:00 ЦАГ

Тэмцээний 79 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын тамирчин, спортын мастер Д.Батзул шөвгийн наймд Риогийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, эзэн орны туршлагатай бөх Галимжан Уссербаевтай хүч үзэж, 3:4-өөр ялагдав. Бөх Галимжан Уссербаев шигшээд шалгарвал Д.Батзул дагаж барилдана.

С.БИЛГҮҮН ТАЖИКСТАНЫ БӨХИЙГ ЯЛЛАА

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

Тэмцээний 65 кг-ын жинд хүч үзэж буй спортын мастер С.Билгүүн шөвгийн наймын барилдаанаа Тажикистаны Жамшед Шарифовтой хийж, 4:0-ээр яллаа. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн алдарт Бажранг Пуньятай барилдана.

З.ЗАНАБАЗАР ЯПОНЫ БӨХӨД ТОРГУУЛИЙН ОНООГООР ДИЙЛДЛЭЭ

Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр (2021.04.17) эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Тэмцээний 57 кг-ын жинд 2017 оны Азийн дэд аварга ОУХМ З.Занабазар эхний тойргийн барилдаандаа өнгөрсөн жилийн бүх Японы аваргын мөнгөн медальт Японы Юүки Такешитад 3:3-аар ялагдлаа. Манай бөх 3:1-ээр илүүрхэж яваад барилдааны төгсгөлд хоёр оноо алдаж ялагдал хүлээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж