Орос улс АНУ-ын 10 дипломатчийг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

Орос улс АНУ-ын 10 дипломатчийг хөөжээ

Орос улс АНУ-ын 10 дипломатчийг хөөжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Пүрэв гариг (2021.04.15)-т кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого хийсэн хэмээн ОХУ-ын хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн эсрэг эдийн засгийн шинэ хориг зарлаж, Оросын 10 дипломат ажилтныг хөөсөн билээ.

Өнгөрөгч 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаанд оролцсон 32 хувь хүн, хуулийн этгээд болон "SolarWinds" компанийн системээр дамжин АНУ-ын хувийн компаниуд, төрийн байгууллагуудын сүлжээнд халдсан Оросын кибер аюулгүй байдлын зургаан компани энэ хоригт багтсан. Мөн Оросын төв банк болон бусад санхүүгийн байгууллагаас шинээр гаргасан рублийн бондыг худалдаж авахыг Америкийн компаниудад хориглосон юм.

ОХУ-ын Засгийн газар өчигдөр (2021.04.16) АНУ-д ижил хариу барьж, Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамны 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн байна. Мөн Элчин сайдуудыг нь Засгийн газартайгаа зөвлөлдөхийг шаарджээ.

Түүнчлэн Оросын эсрэг үзлийг дэвэргэж байгаа Холбооны мөрдөх товчооны захирал, Үндэсний тагнуулын газрын захирал, Ерөнхий прокурор, Дотоод хэргийн сайд зэрэг Вашингтоны өндөр албан тушаалтнуудад визийн хориг тавьж буйгаа зарласан байна. Цаашлаад ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын сангууд, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хориглохоор болжээ.

Оросын талын энэ мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн департмент мэдэгдэл гаргаж, зөрчлийг хурцатгах гэсэндээ Оросын эсрэг арга хэмжээ аваагүй, зөвхөн буруутай үйлдлийнх нь хариуг барьсан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж