Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тогтоолыг батлав

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тогтоолыг батлав

Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тогтоолыг батлав

АНУ-ын Конгрессын Сенатын танхим өчигдөр (2021.04.16) Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолд АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпорацийг Монгол Улсын эдийн засгийн хөгжил, төрөлжилт, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгасан байна.

Мөн АНУ-ын төр, хувийн хэвшлийг Монгол Улс дахь дэд бүтэц, бусад чухал төслүүдэд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд уриалахаар заажээ.

АНУ болон Монгол Улс нь 1987 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэр үеэс эхлэн стратегийн хамтын ажиллагаа, ашиг сонирхол, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, хүний ​​эрхийг хүндэтгэх үндсэн дээр улам бэхжсээр ирсэн билээ. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, Азидаа коммунизмаас ардчилал руу шилжсэн анхны улс болсон юм.

Эх сурвалж: Sullivan.senate.gov

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж