Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.04.17) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллtt хийж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Монгол Улсад сүүлийн 24 цагт 13635 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 983 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдол 20655 болсон байна. Covid-19-ийн улмаас дөрвөн хүн нас баржээ. Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 41 боллоо. 406 хүн эдгэрсэн. Нийт 11450 хүн эдгэрээд байна. 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй тус тус Covid-19-ийн улмаас нас барлаа.
Биеийн байдал нь хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна. Биеийн байдал нь маш хүнд хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүний нөөцийн тал дээр бэрхшээл бий. Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй хүний нөөц хязгаарлагдмал.
ДАРХЛАА МУУТАЙ, СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ АМАРХАН ХҮНДЭРЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.БОЛОР-ЭРДЭНЭ:
-Хүнд өвчтөн нэмэгдэх хэрээр нас баралт нэмэгдэж байна. Манай тасагт яг одоо найман хүн эмчлүүлж байна. Өчигдөр уг нь 10 байсан боловч хоёр хүн нас барлаа. Дураараа өөрсдийгөө эмчлэх гэж оролдсон хүмүүс байна. Дархлаа муутай, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал амархан хүндэрч байна. Зайлшгүй биш л бол гарах шаардлагагүй. Гарахаар бол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй. Сувилагч нар маань 5-7 цагийн турш өвчтөний хажууд байж байна. Covid-19-ийн өвөрмөц эмчилгээ хийхгүй байгаа ч өндөр хөгжилтэй орнуудын хийдэг эмчилгээг л хийж байна. Бид эрчимт эмчилгээний тасагт 14 хоног тасралтгүй ажилладаг. Ажлаа дуусгаад тусгаарлалтад долоон хоног байдаг. Одоо 22 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй хүн байна. Амьсгалж чадахгүй, амьсгалын аппараттай амьсгалдаг. Нэг өрөөнд гурван өвчтөн байна. Нас баралтын тоо сүүлийн үед өндөр байна. Тиймээс хамгийн гол нь халдвар авахгүй, тараахгүй байх хэрэгтэй. Зовиур илэрвэл заавал эмнэлгийн байгууллагад ханд.
Халдварын тохиолдол:
- Улаанбаатар хотод – шинээр 895 тохиолдол
- Баян-Өлгий аймагт –шинэ тохиолдол бүртгэгдээгүй
- Увс аймагт – шинээр 3 тохиолдол
- Ховд аймагт- шинээр 2 тохиолдол
- Хөвсгөл аймагт – шинээр 5 тохиолдол
- Завхан аймагт –шинэ тохиолдол бүртгэгдээгүй
- Булган аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
- Архангай аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
- Баянхонгор аймагт – шинээр 1 тохиолдол
- Өвөрхангай аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
- Төв аймагт – шинэээр 4 тохиолдол
- Дорнод аймагт – шинээр 2 тохиолдол
- Сүхбаатар аймагт – шинээр 18 тохиолдол
- Хэнтий аймагт – шинээр 3 тохиолдол
- Дархан-Уул аймагт – шинээр 28 тохиолдол
- Орхон аймагт – шинээр 13 тохиолдол
- Сэлэнгэ аймагт- шинээр 2 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 312
- Говьсүмбэр аймагт – шинээр 1 тохиолдол
- Дорноговь аймагт – шинэ тохиолдол бүртгэгдээгүй
- Зөөвөрлөгдсөн – шинээр 3 тохиолдол тус тус бүртгэгдэв.
COVID-19-ИЙН ҮЕД ТААГҮЙ ҮЙЛ ЯВДЛЫН СТРЕСС БУЮУ АРХАГ СТРЕСС ҮҮСЧ БАЙНА
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.ГАНТУЛГА:
-Дэлхий дээр сэтгэл гутрах эмгэгтэй 350 сая орчим хүн байдаг. Сэтгэл гутрал нь амиа хорлох үйлдэлд хүргэдэг. Жил бүр 800 мянган хүн амиа хорлож байгаа бөгөөд үүний ихэнх нь 15-29 насныхан байдаг. Мөн сэтгэл гутрах эмгэг хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг. Сэтгэл гутрал эмэгтэйчүүдэд илүү тохиолдох ба эмчилгээ үр дүнтэй. Насанд хүрэгчдийн 10-15 хувьд, өсвөр насны хүүхдийн 5-10 хувьд сэтгэл гутрах эмгэг тохиолддог. Эмнэлзүйн судалгаанд дурдсанаар нярай хүүхдүүдийн 0.5-3 хувьд, 2-5 насны хүүхдүүдийн 2.1 хувьд, өсвөр насны хүүхдүүдийн 1.5-8 хувьд нь сэтгэл гутрах эмгэг тархдаг. Тиймээс хүүхдүүдээ анзаарч, мэдэрч байх хэрэгтэй. Сэтгэл гутралыг дараах зүйлс үүсгэж байгаа. Тодруулбал, удамшил, мэдрэл биологийн хүчин зүйл, биеийн өвчин эмийн эмчилгээ, таагүй үйл явдал, стресс. Covid-19-ийн үед таагүй үйл явдлын стресс буюу архаг стрессийг үүсч байна. Хоёр жил гаруй үргэлжилж байгаа энэ үйл явдал сэтгэл гутрал үүсгэх шалтгаан болж байна.
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, April 16, 2021
Зочин 2021-04-17 202.126.90.145
еронхий сайд амьд уу.короногоос ард тумэн ухэж урэгдэж байхад хаана явна.ард тумнээс уучлалт хусэн,хурэлсух шиг огцорч,зайлаад нуднээс далд орж огоочээ.их хурлын даргаа,76- н гишуунээ энэ ард тумэн чин урэгдэж дууслаа.та нар минь дуугараачээ.цоохон монгол дууслаа,арга хэмжээ аваачээ.
Зочин 2021-04-17 109.252.29.64
Оюунэрдэнэ ажил хийж чадахгуй ьолохоороо. Хурэлсух ах шигээ зугтаасан . Харамсалтай нь ажилаа огоогуй .
Зочин 2021-04-17 109.252.29.64
Нас барсан хумуусийг . Оюунэрдэнэ . Хурэлсух нар эцсийн мочоо хуртэл хариуцлага. Хулээх хэрэгтэй. Та нараас болж олон хумуус нас барлаа. Засгийг газар огцорч улс ороныг удирдаж чадах хунээр томиломоор байна.
зочин 2021-04-17 64.119.21.38
Хүүкээ монголчууд чамаас айж байна.
Зочин 2021-04-17 202.9.46.21
Ардчилсан намыхныг хэлэх ч үг алга даа Даан ч дээ. Энэ хатуу хөл хорио тогтоогоод байхад жагсаал эсэргүүцэл зохион байгуулаад байхдаа яахав дээ Даан ч олиггүй байна даа. Толгой нь ердөө ажиллахгүй юм. Данан тэнэгүүд цугларчихсан юм байлгүй дээ чааваас. Энэ жагсаал цуглаанаас хичнээн олон тэнэг өвчин аваа бол доо.
ИРГЭН 2021-04-17 103.57.94.60
Вакцин байхгүй ээ! Хүрэлсүхийн сул амнаас болоод Хятад вакцин нийлүүлэхээ зогсоосон. Одоо ГХ сайд авгай эрчимжүүлж байгаа гэсэн. Хэзээ эрчимжиж дуусах нь бүү мэд болоод байна ш дээ.
Зочин 2021-04-17 103.26.194.230
Шинжилгээгээ жоохон ахиухан хийж яаралтай хумьж авахгүй бол хэцүүдлээ Заавал нэг шахаж шаардуулж байж эсвэл цалин урамшууллын нэмж байж хөдөлдөг яасан улсууд вэ? 1 хаалга шинжилгээ хийж байхад 30,40 мянгаар нь хийгээд болж байсан шахаж шаардаж байж вакцинаа овоо хийж авсан тэгээгүй бол өдөрт 1000 гаруйхан вакцин хийж байсан. Ажлаа эрчимжүүлчээ.
Зочин 2021-04-17 66.181.180.237
Хэдэн арван мянган хуурамч шинжилгээнний хариу зарсан ХӨСҮТ-ийн эмч нар юу ч болоогүй юм шиг ажилаа хийгээд цалингаа аваад явж байадаг, хэрэгий нь нуун дарагдуулах үүрэг дээрээс өгөгдсөн үү?
Зочин 2021-04-17 192.82.70.101
Амарсанаа больж үз. Би буруугүй бусад буруутай гэсэн байр суурьнаас ажилдаа хандаад байна. Чаддаг хүндээ ажлаа өг
Зочин 2021-04-17 66.181.161.13
Нэг улс төрийн нам 100 наслахаас илүү яах вэ? Одоо насны нь тоо гүйцжээ!! МАН болонэ МАХН-ыг Дээд шүүхээс албан ёсоор татан буулгаад шинээр үүсгэн байгуулахгүй л бол энэ нам альбин сүнс чөтгөр шиг энэ нийгмийг бусниулаад болохоо байлаа?!!!
Зочин 2021-04-17 64.119.22.170
Харин дүр эсгэсэн ардчилагчдын АН л хулгайч,луйварчин,дээрэмчин,зальхай,танхай, түмэн зүйлийн бусармаг этгээдээс бүрдсэн, хүн чанар,ёс суртахууныг уландаа гишгэсэн жинхэнэ татан буулгах шаардлагатай нам.
Зочин 2021-04-17 66.181.187.250
Bitii shaagarai lalarmin! Uvchin gedeg zuil tiim amar bish! Chi muu l***r hudlaa uls turjuulj baij uuruu tusav! Muu har malnii sunzuunuud min delhiy hurtel suhurch baihad od yaah gev?! Har alnii unernuud min! Uhej dald or muu l******d
Чулуун 2021-04-17 103.229.121.189
1. 28 хоногийн хорио тогтоох 2. Шинэ эмнэлгүүд нээх, барих, хээрийн эмнэлэг нээх 3. Цэргийн дэглэмд шилжих. 4. Ковид эмчлэхэд олон хүн дайчлах, тэдгээрийг богино хугацаанд сургах 5. Улс төрчид биш мэргэжлийн хүмүүсээр үйл ажиллагааг удирдуулах 6. Ковид бол дайн, тахал, үхэл!!!! 7. Ерөнхийлөгчийн сонгуулийн хойшлуулах эсвэл цахимаар явуулах
Зочин 2021-04-17 66.181.161.13
Сэтгэл гутрал гэж санаанд ороогүй юмыг сануулж байгаа юм шиг яах шгэжу ийм юм яриад байгаа юм бэ?? Манайд сэтгэл гутрал тэгтлээ их хавтгайрчихаад байгаа юм уу??
Зочин 2021-04-17 103.229.123.9
sungahgui bol bur aimshig boloh um bn daa
иргэн 2021-04-17 202.179.25.105
тэр Оюунэрдэнэ гэгч Яагаад сураггүй болов, ЭЗ-г гэсээр байгаар Ард иргэдийнхээ Эрүүл мэнд Амь насыг Хохироосон шийдвэр гаргачихаад Ор сураггүй хаачив. Хүрэлсүх Хандив тусламж мөнгийг Яаснаа Тайлбарлах хэрэгтэй Урвагч Хүрэлсүх Ерөнхийлөгч болно гэвэл Май шүү
Зочин 2021-04-17 64.119.22.170
АН ынхан цар тахлыг улс төрийн тэмцэлдээ хортойгоор бүү ашигла.Та нар төрийн эрхэнд байсан бол үүнээс ч илүү хүндлүүлэх байсан.Та нар монголчуудад зөвхөн гай тарьдаг.Одоогийн засгийн газар энэ халдварын эсрэг бололцоот бүхий л арга хэмжээ авч байна.
.
Зочин 2021-04-17 66.181.186.34
МАНын эрхбаригчдын гаргасан алдаануудыг иргэд эрүүлмэнд амьнасаараа төлж бна. Хүүк вакцин захиалаагүй 40сая$ иргэдээсээ харамлаж өөрсдөө халаасалсан. Тахалтай тэмцэх гадааддотоодын хандив тусламж тэрбум$ болсныг юунд зарснаа тас нуусан. Уушиг ажиллагаагүй болоход уушиг орлуулж уушгийг сэргээх Ecmо аппарат 1ийг ч аваагүй. Эмнэлгийн хүчин чадлыг + ээгүй. Хүний нөөцөө бэлтгээгүй. Бусад чухал хэрэгслүүдийг хангалттай бэлдээгүй. Тахлын үeшат бүрд авах арга хэмжээнүүдийг төлөвлөөгүй мэдэхгүй сууж .бна
Зочин 2021-04-17 64.119.22.170
Дүр эсгэсэн ардчилагчид бүхнийг чаддаг зөв ажилладаг мэт болж бүү жүжгэл. Та нарын шүүмжлэх бусдыг харлуулах гүтгэхээс өөр зүйл чадахгүй гайтуулах хорлохоос өөр санаагүйг бүгд мэднэ.Зовлонд та нар л цаддаг биз
Зочин 2021-04-17 202.55.188.43
Хорио сунгах бол менге нэмж егеерэй 300к юу ч болохгуй байна! Терийн буруугаас халдвар алдаж тараад иргэд ажил орлогоо хаалгуулж тасалдсан учраас нехен телбер егех ёстой!!!
Зочин 2021-04-17 103.26.194.230
ХӨҮСТ захирал ярихыг сонслоо. Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт илрэх халдвар 2000 даваад явчихна гэж ярьж байхын.Миний бодлоор шинжилгээ хэр хийснээс шалтгаалж байгаа Одоо арав гаруйхан шинжилгээ байхад ийм байгаа юм чинь шинжилгээгээ их хийвэл 2000давах нь энүүхэнд .
Зочин 2021-04-17 64.119.18.26
iim allurchin zurhai zuraad daga olon ilbenh olon huni amind hursen dee.
Зочин 2021-04-17 64.119.18.26
alluurchiin zurhain zurag boloh daaga bombog almasni zurag ilbenhe zuraguda abdrantin gindand oorto hadgaljigan gesen dee.
Зочин 2021-04-17 64.119.18.26
alluurchiin urhain mutulu zurag boloh tuulai ilbenh almasni zurag unaga bomobog zuraguda bugdin shornod abdrantin gindand hadglajigan bilee.
Иргэн 2021-04-17 103.57.94.60
Оюун Эрдэнэ гэж нэг Засгийн тэргүүн байсан, тэр хүн хаачсан бэ? Энэ олон хоног бараа зүс нь харагдсангүй. Улс орон хүн ард чинь баларч байхад хаана юу хийж явна? Бодлого төлөвлөгөө байна уу?
Зочин 2021-04-17 64.119.18.26
a*******n urhai zursan mutulu tuulain unaga almasni zuaguud abugdin shornd gindand abdrantin gindnad hadgaljiga bainalee.
Зочин 2021-04-17 64.119.22.163
Хотын дарга хайчсан бэ одоо хол хориогоо чангатгаад баячуудын хоронгийг хурааж ядуучуудад тараах л зам улдэж байх шив дээ
Зочин 2021-04-17 64.119.18.26
oroos UM trade in dansnas benizn neft mongo dolor ih hemjeger hulgaid aldagsan baijee.
Зочин 2021-04-17 124.158.86.226
Автобусаар зугаалдаг хегшчууд их байна. Мэдээж халдвар авч л таараа. Хэмжээгээ мэдэхгуй зугаалдаг хедее хегшчууд их байна аа.
Бэлэн хоол, хийжуулсэн ундаагаар амьдарч еерсдедее евчин наасан "яадаг жорлонгууд" болгоомжтой л байхгуй бол мен л хэцуу байдалд орох байх шуу.
Зочин 2021-04-17 64.119.18.26
oors yum tradeing dansnas benzin neftin mongo hulgaid aldagsan hereg agrjee.mash nuuts hereg yum trading zahiral dansand baiasna benin neft mongo ih hemjeni dolor hulgaid aldagsan.medelel hudladaj abana ondor uneer.
Зочин 2021-04-17 64.119.18.26
bathuu uselre osgogchoo zuger geel abisan mash olon humuus uhsenn alsnn daa gindangin horigdol bathuu hun alsann shuu uselere.
Зочин 2021-04-17 103.212.119.99
НАМ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ , ЭМНЭЛЭГ ОР ЭМЧ НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЙТОГЛООД БАЙГААГААС ХОЙШ ИНГЭЖ ХОРЬСОН БОЛЖ ЦАГ АЛДАЖ ӨВЧТӨНӨӨ ХҮНДРҮҮЛЖ АЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ!!! ШИНЖ ТЭМДЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААНЫ ЭМ ВИТАМИН ЭМ БЭЛДМЭЛ БАЙДАГ БОЛ ЗАРЛАЖ СУРТАЛЧИЛ!! МУУ ДЭЭР МУУХАЙ МУУХАЙ ДЭЭР УЛЦАН ГЭЖ ДУУДЛАГА ӨГӨӨД ЭМЧ ИРЭХ ГЭЖ 2-3 ХОНЖ ХАЛДВАР АВСАН ХҮН ЧИН ХҮНДЭРЧ МУУДААД АМИА АЛДААД БНА ШИНЖ ТЭМДЭГ НЬ ҮНЭН БОЛ ЭМЧ ОЧИХООС ӨМНӨ ЭДГЭЭДЭГ ЭМ ТАНГ НЬ УУЖ БАЙВАЛ БАРАГ ЭДГЭРЭХ ХУГАЦАА АЛДААД БНА
Зочин 2021-04-17 202.179.24.90
Unegui yumand nugasgui mongoljuud hyatadiin muu vakzin tariulsni ur dun
зочин 2021-04-17 103.26.194.7
Өвчнийг улс төржүүлэхээ болимоор юм. Хөл хориогоо чангалж, сунгаж өвчин тархалтыг дарах хэрэгтэй байна. Арай нэг өлбөрөөд үхчихгүй биз. Улс төрийн синдромтой иргэд олширч хагаралдаж байгаа нь харамсалтай.
уншигч 2021-04-17 66.181.191.208
Засаг удирдаж чадахгүй байж хаяж зугтаасан хүн дахиад ерөнхийлөгчийн зөөлөн суудалыг сэрүүн зүүдэлж яваа Хүрэлсүхэд ард олон ахин хэзээч итгэл хүлээлгэж өгч төрийн тэргүүн болгоно гэж угаасаа огт байхгүй …муугийн хор нөлөө олонд гай болдог гэж үг байдаг….Хүрэлсүхийн хариуцлаггүйн улмаас тарьсан хор хөнөөл түмэн олонд маш хүндээр тусч байна..яг одоо үед
Зочин 2021-04-17 202.55.188.43
Luivardaad gardgiimaa yamar suraagui bish
Уншигч 2021-04-17 66.181.191.208
Энэ Ковид өвчин дотороо алдах олон нас барах эхлэлийг луйвар залилангаар том том худлаа ярьж гарч поп Хүрэлсүхийн байгуулсан засгийн газар маш хариуцлаггүй ажиллаж олон мянган хүнд өвчин халдварлуулах, олон хүн нас барах эх суурийг худалч сүржигнүүр Хүрэлсүх эх суурийг 2020 оны 11-р сарын 11 нд бүрэн суурийг нь тавьсан…энэ байдал цаашдаа улам даамжран хүндрэхийг мэдсэн Хүрэлсүх худлаа ёс зүйтэй хүн болон хуурамч дүр үзүүлэн огцорц засгаа хаян зугтаасан юм шүү дээ….одоо бас цадаж ханахгүй бас
Зочин 2021-04-17 192.82.71.135
МАН хэдийн МАНгас болох замдаа орлоо. Одоо МАН 100 жилийн ойгоороо дэвэргэж орхисон ковидоо зөнд орхиж, зөвхөн эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө бүх бузар булайг хийж байна. Монголчууд аа, одоо ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид санлаа өгөхгүй байх замаар МАНгасыг хязгаарлах ганц зам үлдсэн…
Зочин 2021-04-17 66.181.178.96
За оркууд минь өвчнөөр бүү улс төр хий.хамрын ханиад энэ тэр сүртэй дээ гээд байлуу алив тэгээд хаа байна хүн амаа үтэр түргэн вакжинжүүл байдал улам хүндэрч байгааг иргэд ойлго.гудамжжаар юу ч болоогүй юм шиг бэлчиж байна.шүү дээ.монгол цөөхүүлээ удам аа таслаж болохгүй.хүн бүр хичээцгээе.
Зочин 2021-04-17 66.181.179.70
ТООГ ҮНЭН ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА. УЛС ТӨР БИЗНЭС ЭРХ АШИГ ДАВХАР ЯВЖ БАЙНА ДА
ИРГЭН 2021-04-17 103.57.94.60
МАН-ын дарга Хүрэлсүх намын баяр гэж хөрш орны эсрэг харалган, холын бодолгүй, дайсагнасан үг хэлж, вакцин нийлүүлэх замыг хаасан, Оюун Эрдэнэ гэж нөхөр ямар ч засаг барих мэдлэг туршлагагүй, олон хүний эрүүл мэнд амь насаар тоглож байгаа энэ Засгийг огцруулж, дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжихгүй байх хэрэгтэй. Нэг нам дангаараа эрх баривал улс дампуурдагийн жинэхэнэ жишээ болж байна. Бие биенээ хаацайлсан, таг дуугүй далд нуугдсан энэ өдрүүдэд улс сүйрч байна шүү.
Зочин 2021-04-17 202.9.40.12
Далимдуулж Засаг төрийг унагаах гэсэн хүмүүс их байна. Тэглээ гээд Засаг төр огцроно гэж юу байхав дээ. Хөл хорио тогтоолоо аж ахуй нэгж дампуурлаа гэсээр байгаад цуцлуулсан та нар л хариуцлагаа хүлээх ёстой.Сөрөг хүчин гэхээр л хорлонтой ажил хийнэ, төрийн ажлыг саатуулна гэж ойлгодогоо болих хэрэгтэй
Зочин 2021-04-17 59.153.113.171
Энд улс тор хамаагуй, удирдлага зохион байгуулалт муу байна, анхны хориог дутуудуулсан, одоо мэргжлийн хумуус удирдмаар байна. Ковидын асуудлыг Эруул мэндийн салбарын хун удирдах хэрэгтэй онцгой комиссыг шуудээ, онцгой дэглэм тогтоо, цэрэгжсэн байдал шаардлагатай Болдоо, эмч сувилагч асрагч Цагдаа цэргийнхнээс бусдыг гэрээс гаргахгуй бай, торийнхнийг ч ялгаагуй тэд цахимаар ажлаа хийнэ биз
Зочин 2021-04-17 192.82.72.254
Хол очиж хуцаарай муу цүнх баригчаа, цуслахаас өөр юм боддогүй чам шиг юмнуудыг шоронд хийвэл таарна
ЗГ УОК арай дэндүү хариуцлагагүй ажиллаа 2021-04-17 64.119.22.43
Нийлсэлээс гадна ногоон бүсэд 20 аймагт халдварыг алдаж цар тахал болголоо.
Зочин 2021-04-17 202.9.40.23
Нөгөө сум сум гэдэг шиг вакцина вакцина. Орос хятадсаад байх юмгүй . Хурдан хийх хэрэгтэй
узочин 2021-04-17 124.158.85.243
эдийн засгаа хамгалаад иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлийг сул зөнгөөр нь орхисон засаг нас барж амиараа хохирсон иргэн бүрд нөхөн олговор олгох ёстой шүү! та нар
Иргэн 2021-04-17 202.126.90.39
Оюунэрдэнэ ч жаахан жулдайд байна. Аргагүй л амьдралын практиктай хүн хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Их л аж ахуйн нэгж байгууллагуудад явсан хүн байх. Юм. Ажлаа л зөв зохион байгуулахгүй бол хэцүүхэн байна шүү