“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ | News.MN

“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ

COVID-19

“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ

“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ

Улсын Онцгой комиссоос “Apple” болон “Google” компанийн хамтран зохион бүтээсэн Exposure Notification системийг Монгол Улсад монгол болон англи хэл дээр “Covid-19 ersdel” нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-гийн дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ.

“Covid-19 ersdel” систем нь иргэдэд Covid-19 цар тахалд өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн Covid-19 цар тахалтай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Covid-19 ersdel систем нь:

Bluetooth технологи ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дараалал үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй аж.

Энэхүү системийг ашиглахад иргэний байршлын мэдээллийг хянахгүй, хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй, дата унахгүй юм байна.

Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. Та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар, эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой аж. Энэхүү системийг ирэх Даваа гаригаас буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс ашиглаж эхлэх юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-17 202.126.89.74

Баярлалаа. Жинхэнэ шинэ дэвшил, ШУ. Даваа гаригт эхэлнэ.

Avatar

зочин 2021-04-17 64.119.21.38

playstore-д үзлээ байдаггүй.

Avatar

dash 2021-04-17 66.181.161.14

davaa garig gej bgaa bizdee uhna min

Avatar

Санаа зовогч 2021-04-17 64.119.25.237

Системээ дахиад тайлбарлана уу. Халдвартай, эсвэл халдвар авсан байж болзошгүй хүний хөдөлгөөнт байршлыг бусад хүнд мэдээлэх юм уу? Эсвэл та халдвар авсан байж магадгүй гэсэн мэдээллийг тухайн хүнд мэдэгдэх юм уу? Өөрөөр хэлбэл: 1. хүнд халдвараас урдчилан сэргийлэх мэдээлэл өгөх юм уу, эсвэл 2. Та бусад хүмүүст халдааж магадгүй болсон шүү гэж мэдэгдэх юм уу?

Avatar

Зочин 2021-04-17 122.201.24.32

Бүрэн хяналтанд орж дээ

Avatar

Зочин 2021-04-17 202.9.46.222

Ашгүй дээ, QR кодоо одоо болиорой, ямар ч ашиггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж