“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

COVID-19

“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ

“Covid-19 ersdel” системийг Даваа гаригаас ашиглаж эхэлнэ

Улсын Онцгой комиссоос “Apple” болон “Google” компанийн хамтран зохион бүтээсэн Exposure Notification системийг Монгол Улсад монгол болон англи хэл дээр “Covid-19 ersdel” нэрээр монголчуудад ашиглах боломжийг E-Mongolia-гийн дэмжлэгтэйгээр бүрдүүлжээ.

“Covid-19 ersdel” систем нь иргэдэд Covid-19 цар тахалд өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн Covid-19 цар тахалтай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Covid-19 ersdel систем нь:

Bluetooth технологи ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дараалал үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй аж.

Энэхүү системийг ашиглахад иргэний байршлын мэдээллийг хянахгүй, хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй, дата унахгүй юм байна.

Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. Та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар, эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой аж. Энэхүү системийг ирэх Даваа гаригаас буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс ашиглаж эхлэх юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж