Ирэх тавдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

Ирэх тавдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь

Ирэх тавдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаас агаарын хилийн боомтыг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс нээх бэлтгэл хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан иргэний нисэхийн ерөнхий газар, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн 2021 оны тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулж байна.

Энэхүү хуваарь нь Covid-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болохыг анхааруулжээ.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах ажээ.

Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж