Covid-19-ийн эмчилгээнд хортой ургамал ашигласныг шүүмжлэв | News.MN

Covid-19-ийн эмчилгээнд хортой ургамал ашигласныг шүүмжлэв

COVID-19

Covid-19-ийн эмчилгээнд хортой ургамал ашигласныг шүүмжлэв

Covid-19-ийн эмчилгээнд хортой ургамал ашигласныг шүүмжлэв

Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров Пүрэв гариг (2021.04.15)-т Covid-19-ийг эмчлэх шинэ арга олсноо өөрийн фэйсбүүкээрээ зарласан юм.

Тэрбээр тус улсад ургадаг халуун цэцэг хэмээх хортой ургамлын үндсээр хийсэн хандыг Covid-19-ийн эмчилгээнд үр дүнтэй хэмээн мэдэгджээ. Халуун цэцэг (aconite) нь Хятадын Шинжаан, Казахтсан, Киргизстаны зарим нутагт ургадаг хортой ургамал юм.

Нутгийн зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гэж үзээд, үндсийг нь хоолондоо хэрэглэдэг аж. Энэхүү ургамлын үндэс “aconite”, “cardiotoxin”, “neurotoxin” зэрэг хортой бодис агуулдаг тул хүнсэнд хэрэглэсэн хүнийг өвчлүүлэх, зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултайг эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг байна.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн маргааш тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиев хэвлэлийн хурал зохион байгуулж, хортой ургамлын хандыг 300 өвчтөнд уулгаж туршсанаа мэдэгджээ. Мөн тэр өөрөө аягатай хандыг балгаж үзүүлээд, халуунаар нь уухад халдвар авсан ямар ч хүний бие 2-3 өдрийн дараа сайжрах бол хүйтнээр нь уувал үхэх аюултайг анхааруулжээ.

Киргизстаны эрх баригчдын энэ зөвлөгөөг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Киргизстан дахь суурин төлөөлөгч ихэд шүүмжилж, шинжлэх ухаанаар нотлогдоогүй эмчилгээний арга сурталчилж, хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Киргизийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд ч ийм шинжлэх ухааны үндэслэлгүй аргыг өвчтөнд хэрэглэх нь тус улсын холбогдох хуулийг зөрчиж байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: SPUTNIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-17 66.181.161.82

Яаг манайх шиг эргүүнүүд ерөнхийлөгч нь гэж хорчин гар Тэрнийгээ бусад нь дагаад салбагнасан оркууд

Avatar

/*-*/ 2021-04-17 49.0.142.40

Хаа газрын улаан оркуудаа гэж

Avatar

Зочин 2021-04-17 103.212.119.31

ДЭМБ ЧИНЬ ВАКЦИНЫ ЧЕНЖ ХИЙЖ МӨНГӨ ОЛДОГ ЮМ БИШ ҮҮ?

Avatar

Зочин 2021-04-17 202.21.109.57

Монгол царайлчихаад оросоор ярих юм.Ганц нэг монгол үгээ хэрэглээч.

Avatar

Хорс 2021-04-17 103.212.118.52

Монголоор бол хорс гэдэг ургамал байна. Дээрхи зургийг харахад. Үндсийг нь Бонга гэж нэрлэн Ардын эмнэлэгт хэрэглэдэг байх. Үндсэнд нь агуулагдах Аконитин хортой бодис, гэвч шүлтийн орчинд халаахад
гидролизод орж, өөр бодис болон хувирч хор нь буурдаг, тэгэхээр хүйтнээр нь биш, сайн халааж ууж байгаа нь ортой л байна. Манай Монголчууд ч гэсэн архи их нэхдэг хүнд халуун нэрмэл нэрэхдээ цуг зүүж нэрээд өгдөг байсан гэсэн яриа байдгийг сонсож байсан.

Avatar

Зочин 2021-04-17 66.181.161.82

Архичингуудаа цааш нь харуулдаг арга байсаан гэхнээ

Avatar

Зочин 2021-04-17 202.9.40.200

ene hun turulhtunii ihenh hesgiin tolgoi bur ergej guitsej dee

Avatar

уншигч 2021-04-17 31.10.154.49

Тан ,ардын эмчилгээнд ордог ургамал. Хамгийн гол нь жороо тааруулах, өөр ургамал хольж хорын тэнцвэр барихдаа гол нь байдаг Дангаар нь уудаггүй нь ойлгомжтой

Avatar

Englishman 2021-04-17 202.131.225.197

why not?

Avatar

Irged 2021-04-17 209.141.41.103

МАНамынхан намын байрны 5, 6 давхруудад хатуу хөл хориог үл тоомсорлон хүн олон цуглуулж, Ковид тараах нөхцөл үүсгэж байна. Ялангуяа 4 сарын 19-23-ны өдрүүдэд ЭМЭГТЭЙ хүнийг дуудаж авчрахыг!! Ажлын байрны дарамт, албан тушаал эрх мэдлийн дарамтын хүрээнд Хүрэл SUKH болиорой… намын дарга хүн..

Avatar

Зочин 2021-04-17 202.21.108.52

Иймэрхүү ургамал манай хангай хөвсгөлийн уулаар ургадаг аав маань малд хортой гэж хэлж байсан одоо санагдаж байна

Avatar

Зочин 2021-04-17 192.82.68.208

Манай нэг өрөөсөн дугуй юу?

Avatar

Сок 2021-04-17 202.126.90.74

ДЭМБ чинь хятад эзэнтэй шэт

Avatar

зочин 2021-04-17 192.82.74.16

Хорыг хороор гэж үг байдаг л даа.
Бэлдмэл нь халуун байдлаараа хүнд халдварласан вирусыг
устгадаг ч байж болох л юм.

Avatar

Зочин 2021-04-17 66.181.161.82

Хэрэглээд үз лдээ чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж