Монголын esports-ийн баг тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

Монголын esports-ийн баг тэмцээнээ өндөрлүүллээ

Монголын esports-ийн баг тэмцээнээ өндөрлүүллээ

НЭМЭЛТ: 19:30 ЦАГ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "FIBA Esports Open III" цахим спортын 2к21 төрлийн тэмцээний хасагдах шатанд шалгарсан Монголын баг Филиппиний хүчирхэг багт хоёр ээлжийн тоглолтод хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ. Филиппиний баг маргааш (2021.04.17) Зүүн өмнөд Азийн аваргын төлөө Индонези болон Вьетнамын багуудын хожсонтой нь тоглоно.

РЕППЕР GEE ТЭРГҮҮТЭЙ ESPORTS-ИЙН БАГ ӨНӨӨДӨР ХАРИУЦЛАГАТАЙ ТОГЛОЛТ ХИЙНЭ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "FIBA Esports Open III" цахим спортын 2к21 төрлийн тэмцээнд оролцсон Монголын баг хасагдах шатанд шалгарлаа.

Тус тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр (2021.04.16) явагдсан бөгөөд Монголын баг эхний тоглолтоо Индонезийн эсрэг хийж, 56-44 гэсэн харьцаатайгаар хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Шри Ланка улсын эсрэг хийж, 104-45 гэсэн харьцаатайгаар хожиж, хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Тэд өнөөдөр (2021.04.17) Филиппин улсын багтай хариуцлагатай тоглолт хийнэ. Хэрэв тэд ялж чадвал маргааш "FIBA Esports Open III" тэмцээний зүүн Азийн аваргын төлөө тоглох болно.

Монголын багийн бүрэлдэхүүнд:

  • Starboy (C)
  • Big Gee
  • Mango
  • Sake
  • Amaraa
  • Telmen
  • Tsoogii

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж