Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй Израил улс маргааш буюу Ням гариг (2021.04.18)-т гадуур явахдаа амны хаалт зүүх журмыг цуцалж, сургуулиудыг хэвийн ажиллуулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Июль Эдельштейн мэдэгджээ.
Энэхүү шийдвэрийг тус улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн зөвлөмжид үндэслэн гаргасан байна. Израилд “Covid-19”-ийн өвчлөл буурсан тул гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болжээ. Харин аливаа байгууламж дотор байх үедээ амны хаалт зүүх журмыг үргэлжлүүлэн баримтлах шаардлагатай аж.
Израилд гэрээсээ өөр газарт байхдаа амны хаалт заавал зүүх журмыг 2020 оны дөрөвдүгээр сараас буюу цар тахал дэгдсэнээс хойш сар гаруйн дараагаас мөрдөж эхэлсэн юм. Тус улсад амны хаалт зүүгээгүй тохиолдолд эхэндээ 200 шекель буюу 61 ам.долларын торгууль ногдуулж байсан бол өнгөрсөн оны зургадугаар сараас 500 шекель болгон нэмэгдүүлжээ.
Нийт есөн сая орчим хүн амтай тус улс нь нийт хүн амынхаа 83 хувь буюу 6,4 сая иргэнээ вакцинжуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар энэхүү зорилтот бүлгийн 5,3 сая нь дор хаяж нэг тун вакцин хийлгээд байгаа бол 77 хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагджээ. Израил нь 16-гаас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж буй ба хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: TIMES OF ISRAEL
Холбоотой мэдээ