Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ

Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ

Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Увс аймгийн Өндөрхангай, Улаангом сумын голомтоос авсан ойрын болон дам хавьтлын 102 сорьцод PCR шинжилгээ хийж дуусчээ. Уг шинжилгээгээр Өндөрхангай сумын 2, Улаангом сумын 1 иргэний шинжилгээний хариу эерэг гарч, Увс аймагт Covid-19-ийн тохиолдол 13 болсон байна.

Халдвартай хүмүүсээс дөрөв нь эдгэж гэртээ гарсан бол бусад нь Увсын Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн төв болон таван суманд тогтоосон хатуу хөл хориог дахин гурав хоногоор сунгажээ.

Энэ сарын 15-нд Улаангом сумын 1, 3-р багт Улаанбаатар хотоос ирж, гэрийн тусгаарлалтад байсан гурван иргэний PСR шинжилгээний хариу эерэг гарч, Увс аймагт батлагдсан тохиолдлын тоо 10 болсон байна.

“Хатуу хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх хэрэгтэй байна. Цаашид халдварын тохиолдол өсөх магадлалтай, маш их эрсдэлтэй байна” хэмээн аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж