Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ | News.MN

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл хоёр өдрийн турш Алматы хотын “Балуан Шолак” аренад явагдлаа. Монгол Улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаа сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлэв. Тодруулбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн. Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүллээ.

Азийн АШТ өнөөдөр (2021.04.17) чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхлэх бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-04-17 180.150.83.228

bayr hurgie. gehdee beltgel ee l ulam sain hiigeereidee….

Avatar

Зочин 2021-04-17 202.179.27.55

Битгий залуучуудаа муулцгаа, Азийн аварга л бол Аварга, түүхэнд тэгж л бичигдэнэ, тэр чансаатай байна уу, чансаагүй байна уу хамаагүй ш т. Нэг л их сүрхий царайлсан юмнууд байх юм.

Avatar

Заагч 2021-04-17 202.9.46.226

Битгий худлаа донгосооч 1971 онд Баянмөнх аварга барилдаад түрүүлсэн бичихдээ түүхээ унш.

Avatar

Зочин 2021-04-17 66.181.161.13

1971 онд билүү дээ? Улсын наадмаар Мөнхбат, Баянмөнх 2 аварга эзгүй (гадаадад тэм цээнд явсан) байсан хойгуур арслан Дэмүүл түрүүлж билээ. Тэрэн шиг л юм болж дээ. Тэгэхдээ яах вэ, бусад хүчтэй олон багуудаас түрүүлнэ гэдэг мундаг л байна! Ер нь монгол эмэгтэйчүүд аливаад чадварлаг, мундаг л даа!

Avatar

зочин 2021-04-17 192.82.64.188

энэ баттулга гэж нөхөр өөрийн тамирчинг олимпод явуулахын тулд мандахнаранд 2өрөө байр хахуулд өгч сорилд оруулахгүй амыг нь таглаж байгаа арчаагүй н**ш шүү

Avatar

Зочин 2021-04-17 115.130.134.123

Битгий худлаа хуцаж бай. Үмхий амаараа шүлсээ савируулаад хаа сайгүй хуцаж гоншигонож явах юм. Ямар учиртай нөхөр вэ чи! Сү батболд миеэгийн хамаатны гөлөг үү

Avatar

зочин 2021-04-17 192.82.68.191

Бурхангүй газар бумба галзуурна гээ ч л болж байх шиг байна даа

Avatar

Зочин 2021-04-17 192.82.68.191

Зарим жинд 3-4 бех л орсон юм биш уу, ямар ч чанаргуй тэмцээн, нэг их багаараа энэ тэр гээд суржигнээд байх юм байхгуй ээ, ичих булчирхай энэ тэр нь ажиллагаагуй болчихчон юм байх даа туучийнууд чинь

Avatar

Зочин 2021-04-17 66.181.184.74

Шоовдор. Дэлгэрмаа 2 маш муу байна лээ. Хятад. Япон. Солонгос орсон бол ганц нэг медал авах байсан. Бурмаа одоо тэтгэвэрт гарах болсоон. Дараагийн үе гарахгүй муу байнаа.

Avatar

Зочин 2021-04-17 202.9.40.12

Онгирч болохгүй , Япон, Хятад, БНАСАУ-ын баг орсон бол үр дүн өөр байх байсан нь ойлгомжтой. Биеэ даачилж олон хувилбар мэх эзэмшиж мэхэндээ даацтай бол олимпын медаль ойрхон байнаа. Бүх зүйл өөрөөс чинь шалтгаална. Амжилт хүсье

Avatar

цалин 2021-04-17 202.9.46.13

одоо энэ дуракуудад насан туршид нь цалин өгөх үү? аан? Түвшинбаяр л***р, Ойдов аварга гэхэд сар бүр 7 сая төгрөгийг сул хүртдэг гэж бгаа.

Avatar

Болд 2021-04-17 103.57.92.240

За баяр хургье гэхдээ уунээс илуу амжилт гаргах боломж бсан шуу ургашаа довтлох хол авах талд цаашдаа анхаарайраа

Avatar

Зочин 2021-04-17 64.119.25.93

Баяр хүргэе

Avatar

даш 2021-04-17 64.119.22.11

БҮСГҮЙЧҮҮДЭЭ, ТА НАР ГЯЛАЛЗАЖ БАЙНА ШҮҮ, БАС ОЛОН УЛСАД ТА НАРЫГ ТӨЛӨӨЛӨХ ЭМЭГТЭЙ ДАРГАТАЙ Ч БОЛЛОО. ОДОО ОЛИМПАДААЛ ҮЗҮҮЛЭЭД ӨГӨӨРЭЙ, АЗ ЖАРГАЛ, ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ ТА НАРТАА.

Avatar

Монгол 2021-04-17 64.119.19.72

Нэгээр илүү бол мянгаар илүү. Дайчин бүсгүйчүүддээ баяр хүргэе! Улам их амжилт бүр их хариуцлагатайгаа угтаж байна. Хичэгээрэй!

Avatar

irgen 2021-04-17 103.57.94.109

dasgaljuulagch ni hen yum be

Avatar

Тамирчин хүнд аз од хоёр байдаг юм шүү 2021-04-17 202.9.40.64

Энэ боломжийг алдаж болохгүй

Avatar

сиймхийг ашиглав 2021-04-17 192.82.89.84

чоно борооноор

Avatar

ОВ 2021-04-17 202.9.46.82

Арай ч ингэж хэлж болохгүй. Боломжийн амжилт, гэхдээ сэтгүүлч нар учрыг олохгүй хамаагүй яриад, хөөргөөд, сүрчигнээд мэдээллээд байх тул, зарим хүмүүс буруу ойлгодог байх. Үнэндээ манай сэтгүүлч гэх учир мэдэхгүй охид, банди бас хөөрхийлтэй амьтад. Япон, Солонгос бас хятад гэд Ази байтгуай дэлхийн эмэгтэй чөлөөтийг тодорхойлж байдаг улсууд ороогүй юм байна. Ази тивдээ 3-4 т байна гэдэг бас л амжилт шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж