"2-3 хавсарсан суурь өвчтэй хүмүүс хүнд хэлбэрээр өвчилж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

"2-3 хавсарсан суурь өвчтэй хүмүүс хүнд хэлбэрээр өвчилж байна"

ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр

Эмч нарын ачаалал өмнөхөөс 3 дахин нэмэгдсэнХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр

Posted by News.mn on Friday, April 16, 2021

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр халдвартай иргэдийг эмчилж буй тухайгаа ярилаа. Тэрбээр “Ямар нэгэн архаг суурь өвчингүй ч гэсэн залуусын дунд Covid-19 халдвараар хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчилж байгаа тохиолдлууд бий. Эдгээр хүмүүсийн ихэнх нь жингийн илүүдэлтэй. Таргалалтаас гадна 2-3  хавсарсан суурь өвчтэй учраас  хүнд хэлбэрээр өвчлөхөд хүргэж байна. Сүүлийн өдрүүдэд эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын ачаалал ердийн үеийхтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн. Энэ нь нийтийн дунд халдварын тархалт нэмэгдсэн, нэн хүнд өвдсөн өвчтнүүд Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх ор хоног урт байгаатай холбоотой.

Биеийн байдал хүнд хүмүүст  вирусийн эсрэг мөн амьсгалыг дэмжих  гэхчлэн бүх шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмчилгээний нэг баг таван цаг орчим хамгаалалтын хувцсаа өмсөөд өвчтөний хажууд байдаг. Таван цагийн дараа нь нөгөө баг нь орох хэлбэрээр 24 цагт гурван баг ажилладаг.  Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа хүмүүсээс гадна бусад тасгуудад мөн адил амьсгалын аппарат хэрэгцээтэй өвчтнүүдийн тоо ихээр нэмэгдэж байна. Эрчимт эмчилгээний тасагт орохын өмнөх байдалтайгаар эмчлэгдэж байгаа хүмүүс дунджаар 10-20 бий. Зөвхөн хүчилтөрөгч хэрэглэж байгаа өвчтөн гэхэд ХӨСҮТ-ийн хэмжээнд 30-50 байх жишээний.  Халдварын улмаас хүндрэлүүд нэмэгдэж байгаа учраас иргэд  хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай байна. Хэрэв хөнгөн хэлбэрээр өвчлөөд гэрээр эмчлүүлж байгаа тохиолдолд өөрийгөө маш сайн хянах хэрэгтэй. Халуурах, ханиалгах, толгой өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгээс илүү  хүндэрвэл өрхийн эмнэлэгтээ мэдэгдэх нь чухал. Өнөөдөр таны биеийн байдал хөнгөн байж болох ч 1-2 хоногийн дараа хүндэвтэр хэлбэрт шилжих боломжтой. Учир нь Covid-19 халдвар ид үедээ орохоор хүндрэл нь илэрдэг. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж