Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнийг татан авна | News.MN

Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнийг татан авна

Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнийг татан авна

Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнийг татан авна

Агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүргийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн ирэх сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулж байна.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авах бэлтгэлийг хангаж байна.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандахыг Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулж байна.

Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.

Энэхүү хуваарь нь Ковид-19 цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

))))) Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

zochin 2021-04-16 49.196.12.199

tusgai nisleg gedegeesee yamar yalgaa bauna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж