Дани улсын Засгийн газар “AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасч байгааг өчигдөр /2021.04.15/ зарласан билээ.
Энэ вакцин нь 40 мянган хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгааг тооцоолсон аж. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарласан.
Иймд тус улсын засгийн газар дархлаажуулалтад ашиглахаар тараагаад байсан 2.4 сая хүн тун “AstraZeneca” вакциныг буцааж татахаар болсон юм.
Тэгвэл Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Европ дахь салбарын захирал Ханс Клюге ашиглахгүй болсон вакцинаа Данийн засгийн газар ядуу буурай орнуудад нийлүүлэх талаар судалж байгааг мэдээлжээ.
Дани улс нь ДЭМБ-аас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хассан дэлхийн анхны улс болсон юм.
Эх сурвалж: RT