"Хүүхдийн төлөө фондын мөнгийг ХНХЯ-руу шилжүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн төлөө фондын мөнгийг ХНХЯ-руу шилжүүлнэ"

"Хүүхдийн төлөө фондын мөнгийг ХНХЯ-руу шилжүүлнэ"

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, Хүүхдийн төлөө сантай болсон. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална. Уг сангийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.

Тэрбээр “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг боловсруулж байгаа. Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Улсын Их Хурлын тогтоол шийдвэр албажиж гараагүй. Засгийн газрын журамд санал авах процесс ч эхлээгүй байна. Одоогийн байдлаар сан байгуулагдаагүй. Тусгай сангийн тухай хуулийн дагуу процесс явж, шилэн данс хөтөлнө. Тусгай сан, удирдах хороо байгуулагдаагүй байгаа учраас төлөвлөгөө ч гараагүй байна. Бүтээн байгуулалтын тухайд журамд нэр заасан бүтээн байгуулалт орохгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Ерөнхийлөгчийн зүгээс шинэ оны босгон дээр /2020.12.30/ Хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах санаачилга гарч, “Монгол туургатан” уран бүтээлчдийн теле концертыг МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн. Хандивын тоглолтын зохион байгуулагчаар Соёлын яам ажиллаж, дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан юм. Хандивын үйл ажиллагаанд нийт 40 мянган хувь хүн, аж ахуй нэгж оролцсон гэх мэдээллийг зохион байгуулагчид өгч байсан билээ.

Энэ сангийн хөрөнгөөр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихаар төлөвлөсөн талаар Соёлын яамнаас мэдээлж байв. Харин одоо энэ бүтээн байгуулалтыг барих эсэх нь ч эргэлзээтэй болоод байгаа аж. Хандивын тоглолт зохион байгуулагчдын зүгээс “Хүүхдийн төлөө фондод хандиваар цугласан мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу шилжиж байгаа. Бид бүх мэдээллийг хөл хорионы дараа олон нийтэд мэдээлнэ” гэдгээс өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж