ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "сахилгагүйтэв"

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "сахилгагүйтэв"

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "сахилгагүйтэв"

Хууль зүйн сайд асан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хатуу хөл хорионы үед замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, иргэд рүү ус цацаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдлаа.

Тэрбээр өчигдөр /2021.04.15/ өглөө 08.30 цагийн орчимд 00-52 УБҮ улсын дугаартай “Lexus570” маркын автомашиныг жолоодож явахдаа нэгдүгээр эгнээгээр хурдтай давхиж өнгөрөхдөө иргэд рүү ус цацсан байна. Түүний энэ үйлдэл гарцаар гарч явсан иргэдийг бухимдуулж, уучлалт ч гуйхыг шаардахад  “За уучлаарай. Би анзаарч харсангүй” гэх тоомжиргүй хариултыг өгчээ.

Иргэн А.Бат-Эрдэнэ “Зайсан дахь Оргил худалдааны төв рүү явдаг автобусны буудал руу гарцаар гарч, явган хүний замаар алхаж байтал нэг жийп машин замын нэгдүгээр эгнээгээр хурдтай явж өнгөрөхдөө тогтоол ус цацсан. Тэнд би ганцаараа нороогүй. Миний ард хүмүүс байсан. Гэрлэн дохио улаан асч, машин нь зогсчихоор нь хаалга цонхыг нь тогшиход Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж жолоо барьж байсан. Би машиных нь урд зогсоод уучлалт гуйхыг шаардахад машинаараа улам хаазлаад, холд” гэж хэлсэн гэв. Тэрбээр замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүсээ зүүгээгүй байсан гэдгийг иргэд хэлж байв.

Posted by Bat-Erdene Altangerel on Wednesday, April 14, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж