Онлайн хурлын үеэр нүцгэн явсан Канадын улстөрч уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Онлайн хурлын үеэр нүцгэн явсан Канадын улстөрч уучлалт гуйжээ

Онлайн хурлын үеэр нүцгэн явсан Канадын улстөрч уучлалт гуйжээ

Дэлхий дахиныг цар тахал нөмөрснөөс хойш хүн төрөлхтөн зайнаас ажиллах шинэ соёлтой маш хурдан танилцаж, дасан зохицож байгаа билээ. Гэхдээ зайнаас ажиллаж, цахим хурал зөвлөгөөн хийх үеэр санаанд оромгүй хөгжилтэй, хөгтэй явдлууд олон тохиолдож байгаа юм.

Тэгвэл Канадын Холбооны парламентын гишүүн, эрх баригч Либерал намын гишүүн Уилл Эмос Лхагва гаригт /2021.04.14/ болсон парламентын цахим хурлын үеэр камерын өмнө нүцгэн явж байгаа нь бичигджээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан байна. “Би өнөөдөр үнэхээр харамсалтай алдаа гаргалаа. Үүнээсээ үнэхээр ичиж байна. Гүйж орж ирээд хувцасаа солих гээд явж байсан юм. Харин энэ үеэр миний камер асчихсан байсныг мэдээгүй. Танхимын бүх гишүүд болон олон нийтээс уучлалт гуйж байна. Ийм зүйл дахин давтагдахгүй” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж