Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ | News.MN

Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ

Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ

Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ

Эрдэмтэд олон жилийн судалгаа, шинжилгээний эцэст лабораторийн нөхцөлд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ. Энэ мэдээг сонсоод хүмүүс  нэг хэсэг нь шинээр хорвоод мэндлэх амьтанг алмастай төстэй, хүн төрөлхтний хувьслын явцаас мэдэгдээгүй үлдсэн нэг шатны учрыг тайлах сэжүүр болно хэмээж, нөгөө хэсэг нь өөр өөр амьтдыг хооронд нь хольж тоглох нь аюултай сүйрэл дагуулна хэмээн талцах болжээ.

Харин мэргэжлийнхэн дээрх таамаглалуудтай санал нийлэхгүй байна. Тэд туршилтыг сайшааж, цаашид амжилттай үргэлжлэх эсэх дээр санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Шинжлэх ухааны "Cell" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас харвал, дээрх туршилтыг Калифорнийн Ла Жолла дахь биологийн шинжлэх ухааны Салк хүрээлэн Хятад болон бусад орны нэрт эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж байгаа гэнэ. Тэд хүн болон генетикийн хувьд түүний хамгийн ойр төрөл болох сармагчин хоёрын эс хоорондоо хэрхэн холбогдож болохыг судлах зорилготой аж.

"Чимера" хэмээн нэрлэдэг холимог зүйлийн үр хөврөл бүтээх уг туршилт амжилттай болбол эрүүл мэндийн салбарт эрхтэний донортой холбоотой асуудлуудыг шийдэхэд дэвшил гарахуйц нээлт болох юм. Судалгааны тайланд эрдэмтэд “Бид ямар нэг мангас бүтээх зорилго агуулаагүй. Бидний гол зорилго бол хүн, амьтны эс хоорондоо хэрхэн холбогдож болохыг судлах, цаашлаад үүгээр эрхтэний донор хомс байдаг асуудлыг шийдэх, хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн тухай илүү нарийн мэдэхэд оршиж байгаа юм” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-16 167.172.28.18

Орчуулахдаа үгийнхээ дуудлагыг ядаж толиноос харчиж байвал тэ. Каймираг Чимера гэж бичээд байх юм.

Avatar

Зочин 2021-04-16 202.179.27.242

манайд зөндөө хүн -сармагчин явж бна шдэ

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

)))))))) Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

Зочин 2021-04-16 202.131.225.197

huvisal ehelj bn daa

Avatar

Зочин 2021-04-16 103.57.95.109

Голливудын кинонд гардаг хорон санаат эрдэмтэдийн эрин үе шүү дээ…. Гаж зэрэмдэг туршилтаараа супер цэрэг, эсвэл эцэж туйлддаггүй бас цалин авдаггүй, торонд амьдардаг боол ажилчин, бүр эсвэл энэрэх сэтгэлгүй харгис цагдаа, хамгаалагч… гээд л есөн жорын чөтгөрийн хорлол бүтээх зорилготой….

Avatar

Зочин 2021-04-16 66.181.177.219

Astra+Zeneca

Avatar

/*-*/ 2021-04-16 49.0.142.40

Хүн мангас болох вий дээ, дэмий юм сонирхож цаг нөхцөөж байхаар хорт хавдрыг эмчлэх аргыг янз янзаар судалдаг ч болоосой

Avatar

Зочин 2021-04-16 103.57.95.110

шинжлэх ухаан юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж