Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ

Эрдэмтэд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ

Эрдэмтэд олон жилийн судалгаа, шинжилгээний эцэст лабораторийн нөхцөлд хагас хүн, хагас сармагчны үр хөврөл бүтээжээ. Энэ мэдээг сонсоод хүмүүс  нэг хэсэг нь шинээр хорвоод мэндлэх амьтанг алмастай төстэй, хүн төрөлхтний хувьслын явцаас мэдэгдээгүй үлдсэн нэг шатны учрыг тайлах сэжүүр болно хэмээж, нөгөө хэсэг нь өөр өөр амьтдыг хооронд нь хольж тоглох нь аюултай сүйрэл дагуулна хэмээн талцах болжээ.

Харин мэргэжлийнхэн дээрх таамаглалуудтай санал нийлэхгүй байна. Тэд туршилтыг сайшааж, цаашид амжилттай үргэлжлэх эсэх дээр санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Шинжлэх ухааны "Cell" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлангаас харвал, дээрх туршилтыг Калифорнийн Ла Жолла дахь биологийн шинжлэх ухааны Салк хүрээлэн Хятад болон бусад орны нэрт эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж байгаа гэнэ. Тэд хүн болон генетикийн хувьд түүний хамгийн ойр төрөл болох сармагчин хоёрын эс хоорондоо хэрхэн холбогдож болохыг судлах зорилготой аж.

"Чимера" хэмээн нэрлэдэг холимог зүйлийн үр хөврөл бүтээх уг туршилт амжилттай болбол эрүүл мэндийн салбарт эрхтэний донортой холбоотой асуудлуудыг шийдэхэд дэвшил гарахуйц нээлт болох юм. Судалгааны тайланд эрдэмтэд “Бид ямар нэг мангас бүтээх зорилго агуулаагүй. Бидний гол зорилго бол хүн, амьтны эс хоорондоо хэрхэн холбогдож болохыг судлах, цаашлаад үүгээр эрхтэний донор хомс байдаг асуудлыг шийдэх, хүн төрөлхтний үүсэл, хөгжлийн тухай илүү нарийн мэдэхэд оршиж байгаа юм” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж