21.38 цаг
2012, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмэд 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр сүүлийн хоёр удаагийн Азийн аваргад дөрөвдүгээр байрт орж байсан бөгөөд энэ удаа хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн зургаан жилийн дараа тивээсээ гурав дахь хүрэл медалиа хүртэв.
Түүний жинд дөрвөн бөх тойргоор барилдаж Э.Цэвэгмид өнгөрсөн жил доод жинд аварга болсон Энэтхэгийн Дивья Какран, энэ жинд түрүүлсэн Казахстаны ихэр бөхчүүдийн нэг Жамила Бакбергенова нарт ялагдсан ч БНСУ-ын Пак Су Жинийг 6:0-ээр ялав.
З.БОЛОРТУНГАЛАГ АЗИЙН АВАРГА БОЛЖ, Х.БОЛОРТУЯА ҮЗҮҮРЛЭВ
21.25 цаг
Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээ. Монголын эмэгтэй бөхчүүдийн хоёр дахь алтан медалийн эзэн З.Болортунгалаг дөрөв барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэв.
З.Болортунгалаг Монголын эмэгтэй тамирчдаас Азид аваргалсан 10 дахь бөх болж байна. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар, МУГТ, С.Батцэцэг, МУГТ Ц.Энхжаргал (хоёр удаа), О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, П.Орхон, ОУХМ Н.Отгонжаргал, М.Дөлгөөн нар Азийн аварга болж байжээ.
Мөн -62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа хүч үзсэн тэрбээр хэсгийн барилдаанд Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасуловаг тус бүр цэвэр, хагас шигшээд зохион байгуулагч орны Ирина Кузнецоваг 7:1-ээр ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хүч үзэж оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.
Х.БОЛОРТУЯА АЗИЙН АВАРГААСАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
НЭМЭЛТ: 21.10 цаг
Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа хүч үзсэн тэрбээр хэсгийн барилдаанд Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасуловаг тус бүр цэвэр, хагас шигшээд зохион байгуулагч орны Ирина Кузнецоваг 7:1-ээр ялсан.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хүч үзэж оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.
А.БАТЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН ҮЗҮҮРЛЭВ
НЭМЭЛТ: 80.50 цаг
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг Монголын бөхчүүдээс Алматыгаас гурав дахь мөнгөн медалийг (өчигдөр Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар жиндээ үзүүрлэсэн) хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Кыргызстаны Назира Марсбек Кызыг 7:0-ээр, Узбекистаны Севара Эшмуратова цэвэр ялсан ч Энэтхэгийн Ансуд торгуулиар цэвэр ялагдсан.
Хагас шигшээд эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга Энэтхэгийн Ансутай дахин учраа таарч даагаа нэхэж чадсангүй, 0:3-аар дийлдэв. Сонирхуулахад, А.Батцэцэг 2018 онд Бишкект Азийн аваргын анх оролцохдоо хүрэл медаль хүртсэн бол 2019 онд Шианьд, 2020 онд Шинэ Делид, энэ жил Алматыд тус бүр мөнгөн медаль хүртжээ.
Э.ЦЭВЭГМЭД ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
НЭМЭЛТ:15.30
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байгаа. ОУХМ Э.Цэвэгмэд эхний тойрогт Энэтхэгийн Дивья Какранд цэвэр ялагдсан. Тэгвэл хоёрдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын Пак Су Жинийг 6:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангав. Тэрбээр орой 20.00 цагт медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх барилдааныг өнгөрсөн жилийн Азийн аварга, эзэн орны Жамила Бакбергеноватай хийнэ.
-62 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, өнгөрсөн жилийн Иван Ярыгийн “Алтан Гранпри”-гийн аварга ОУХМ Х.Болортуяа Шри Ланк улсын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасулова нарыг тус бүр цэвэр ялснаар хэсгийн аварга болж хагас шигшээд шалгарав. Харин 57 кг-д ОУХМ А.Батцэцэг сүүлийн барилдаанд Энэтхэгийн Аншуд торгуулиар цэвэр ялагдснаар хэсгээсээ хоёрдугаар байраар гарлаа.
З.БОЛОРТУНГАЛАГ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ, ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
НЭМЭЛТ: 15.00
-65 кг-ын жинд Азийн ОУХМ З.Болортунгалаг эхний тойрогт Узбекистаны Севара Эшмуратоваг оноогоор цэвэр ялаад байсан бол хоёрдугаар тойрогтоо БНСУ-ын Ли Хан Биттэй хийж цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр хагас шигшээд Тайваний Пай Син Пинтэй хүч үзэхээр болжээ.
-57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны Севара Эшмуратоваг нэг минутын дотор оноогоор цэвэр яллаа. Ингэснээр тэрбээр зооны аваргын төлөө өнгөрсөн жилийн Дэлхийн цомын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн бөх Ансутай барилдана.
А.БАТЦЭЦЭГ, З.БОЛОРТУНГАЛАГ НАР ЯЛЖ, Э.ЦЭВЭГНЯМ ЯЛАГДАВ
НЭМЭЛТ: 14.30
23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, Залуучуудын дэлхийн аварга ОУХМ А.Батцэцэг 57 кг-ын жинд эхний тойргийн барилдаанаа хийж ялалт авлаа. Тэрбээр Кыргызтсаны бөх Назира Марсбек Кызыг 7:0-ээр ялжээ. А.Батцэцэг хоёрдугаар тойрогт Узбекистаны Севара Эшмуратоватай хүч үзнэ. Харин 72 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Э.Цэвэгмэд нэгдүгээр тойргийн барилдаанаа өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Дивья Какрантай хийж, цэвэр ялагдлаа.
-65 кг-ын жинд Азийн АШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ З.Болортунгалаг эхний тойргийн барилдаанд Узбекистаны Ариухан Жумабаеваг 12:0-ээр цэвэр ялав. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын Ли Хан Бит. Харин 53 кг-ын жинд ОУХМ Г.Отгонжаргал хоёрдугаар тойрогтоо Тайваний бөхөд оноогоор цэвэр ялагдснаар хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.ОТГОНЖАРГАЛ ЭХНИЙ ТОЙРОГТОО ЯЛАГДЛАА
“Алматы-2021” Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн барилдаанаар эхэллээ. Монголын бөхчүүдийн салхийг хагалж ОУХМ Г.Отгонжаргал “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Фогаттай хүч үзэж 0:11-ээр ялагдлав. Г.Отгонжаргал дараагийн тойрогтоо Тайваний Мэн Суан Ситэй барилдана.
Өнөөдөр Монголын таван бөх барилдана. Үүнд,
- -53 кг – Г.Отгонжаргал
- -57 кг – А.Батцэцэг
- -62 кг – Х.Болортуяа
- -65 кг – З.Болортунгалаг
- -72 кг – Э.Цэвэгням