Ким Ил Соны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Ким Ил Соны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэлээ

Ким Ил Соны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэлээ

Хойд Солонгосын ард түмэн өчигдөр/2021.4.15/ эдийн засгийн хямрал, цар тахлын хүнд нөхцөл байдлыг үл тоон амны хаалтаа зүүн төв талбай дээрээ бүжиг бүжиж, Пёньяны ууланд авиран БНАСАУ-ын үүсгэн байгуулагч Ким Ил Соны 109 насны төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ким Ил Соны төрсөн өдрийг хойд солонгосчууд “Нарны өдөр” хэмээн хүндэтгэн нэрлэж, үндэсний хамгийн чухал баяр болгон тэмдэглэдэг билээ. Гэхдээ Ким Жон Ун ихэвчлэн 0, 5-аар төгссөн онуудад цэргийн сүрт жагсаал зохион байгуулдаг тул энэ удаагийн баяр дээр жагсаал хийсэнгүй.

Японы эзлэн түрэмгийллийн үед Партизаны дайчин явсан Ким Ил Сон 1948 онд БНАСАУ-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэрээр 1994 онд нас барахдаа удирдагчийнхаа суудлыг хүү Ким Жон Илд шилжүүлсэн нь 2011 онд Ким Жон Унд ирсэн ч түүний нэр хүнд Пёньянд бурхан мэт хүндлэгддэг хэвээрээ юм.

Нарны өдрөөр ард түмэн гоё хувцсаа өмсцгөөж, Мансу ууланд гарч цэцэг түүн төв талбай дээрх Ким Ил Сон, Ким Жон Ил нарын хүрэл хөшөөнд өргөн хүндэтгэл үзүүлж, бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гоёж, үндэсний бүжгээ бүжин наадацгаасан байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж