"Халдвар авсан 3 настай хүүхдийн халуун нь буурахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

COVID-19

"Халдвар авсан 3 настай хүүхдийн халуун нь буурахгүй байна"

"Халдвар авсан 3 настай хүүхдийн халуун нь буурахгүй байна"

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2021.04.16/ мэдээлэл хийлээ.


Тус аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Сүүлийн хоёр хоногийн хугацаанд түргэвчилсэн оношлуураар сайн дурын шинжилгээ өгөөд халдвар илэрсэн тохиолдол дөрөв болж байна. Сүүлийн 10 хоногийн хугацаанд Дархан-Уул аймагт бусад аймгуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол зургаа боллоо. Дээрх зургаан тохиолдол нь цаашаагаа зургаан хүнийг халдварлуулж 12 тохиолдол болсон. Нийт бүртгэгдсэн 194 тохиолдлын 140 нь эдгэрч гэртээ харьсан. Өнөөдрийн шинээр илэрсэн 10 тохиолдлыг нэмээд 54 хүн эмчлүүлж байна. Үүнээс гурван настай хүүхэд болон өөр нэг настай хүний  биеийн байдал маш  хүнд байна.

Гурван настай хүүхдийн халуун нь буурахгүй  байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Хэдийгээр халдварын тохиолдлуудыг хугацаа алдахгүй тусгаарлаж байгаа боловч халдварын гинжин тасрахгүй үргэлжлэх төлөвтэй байна. Сайн дурын шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байгаагаас харахад нийт иргэдийн дунд халдвар байна гэсэн үг. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчдыг  гэрээс гарах нийгмийн харилцаанд орохыг хатуу хориглож байна. Эмийн сан, дэлгүүр орох  тохиолдолд л гадуур гарна. Энэ шийдвэрийг зөрчиж бусдад эрсдэл үүсгэсэн төрийн албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн дагуу шат, шатны хариуцлагыг удирдлагаас нь эхлээд тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж