Судлаачид хамгийн цагаан өнгийн будгийг гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Судлаачид хамгийн цагаан өнгийн будгийг гарган авчээ

Судлаачид хамгийн цагаан өнгийн будгийг гарган авчээ

АНУ-ын Индиана мужийн Пердью их сургуулийн судлаачид манай гаригийн хамгийн цагаан өнгөтэй будгийг гаргаж чадсанаа өчигдөр /2021.04.15/ зарлажээ. Ийм будгаар барилгын гадна талыг будвал сэрүүцүүлэгч тусгай техник ашиглахгүй амьдрах боломжтой болох ба уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд чухал нээлт болж болсныг онцолсон байна.

Энэ будгийг гарган авсан судлаачид 2020 оны аравдугаар сард нарны гэрлийн 95.5 хувийг буцааж ойлгодог хэт цагаан өнгийн будаг гаргаснаа зарлаж байсан. Тэд энэ удаа 98.1 хувь болгон ахиулжээ. Энэ будгаар 90 метр квадрат орчим талбайтай дээврийг будвал дотор талдаа 10 киловаттын сэрүүцүүлэгч (air conditioner) ажиллуулсантай тэнцэх юм байна.

Харин бусад цагаан будаг нарны гэрлийг дээд тал нь 80-90 хувь ойлгодог ч гадаргыг халалтаас хамгаалж чаддаггүй гэнэ. Тэгвэл шинэ цагаан будаг нь зуны үд дундын хурц нартай үед гадаргын температурыг орчны температураас цельсийн 13 хэмээр бага байлгах чадвартай аж. Мөн өвлийн улиралд ч энэ чанараа хадгалж чаддаг юм байна.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж