Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй | News.MN

Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй

Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй

Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй

Өнөөдрийн байдлаар Байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан төслийн баг, бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж төслийн явц, хэрэгжилтийн үр дүнтэй танилцлаа. Төслийн I шат 2015 оноос эхлэн 10 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 Хамгаалалтын захиргаадад хэрэгжиж эхэлсэн. Дээрх аймгуудад төсөл хэрэгжсэнээр Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн ард, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байгаа.

Төслийн нэгдүгээр шатанд 4 төрлийн суурь судалгааг хийх, Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдыг шаардлагатай техник хэрэгслээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлээд байгааг төслийн зохицуулагч Г.Эрдэнэбаясгалан танилцуулсан юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ Хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөл ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдад үр өгөөжөө өгч байгаа боловч нөгөө талаараа учир дутагдалтай, анхаарах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг онцоллоо. Тухайлбал, байгаль хамгаалагчдын орон сууц болон сургалт мэдээллийн төвүүдийн ариун цэврийн байгууламжийн асуудал, төсвийн үр ашигтай зардал, байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны стандарт зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй байгааг хэлсэн.

Цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөрсөн дээр буусан бодлого, шийдвэрийг хамтран гаргаж, байгаль орчны салбарын хүндийг үүрч байгаа байгаль хамгаалагчдын бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах чиглэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

– Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

Зочин 2021-04-16 124.158.80.225

Хамтарсан тесел нэртэй хунээр ажлаа хийлгэх арга монголд аль соц-ийн уед дэлгэрсэн. Гадныхан ажлыг нь хийнэ. Харин монголчуудын эр нь морийг нь барьж эм нь тогоог нь барьдаг. Дараа нь манайд юу ч улдэхгуй. Харин дарга нар нь том ажил хийсэн гэж дээшээ рекламдаад л дуусаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж