Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж | News.MN

Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж

Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж

Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж

Вирус дотоодод тархаж, хилээ хаалгуулсан энэ цаг үед дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн маш таатай үе давхцаж байгаа нь бидний “алдагдсан боломж”-ийг улам нэмэгдүүлж байна.

Ѳнгѳрсѳн оны сүүлээс вакцинжуулалт эрчимжсэнээр дэлхийн гол эдийн засгууд сэргэлтийн замдаа орлоо. Хамгийн сүүлд л гэхэд ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6% хүргэсэн. АНУ-ын эдийн засаг 2021 онд 6.4% ѳсѳх бол БНХАУ-ын эдийн засаг 8.4% ѳсѳхѳѳр хүлээгдэж байна. Энэ нь мэдээж нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг гол түүхий эдүүдийн үнэ өндөр байхад чухал нөлөөтэй байх болно.

Үүнтэй зэрэгцээд Ковид-19-ийн дараах шинэ эдийн засагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнүүд, цахилгаан автомашины үйлдвэрлэл чухал байр суурь эзэлнэ. Энэ нь газрын ховор элемент, зэсийн зах зээлд урт хугацааны эерэг хүлээлтийг бий болгоод байна.

Тухайлбал, нэг тонн зэсийн үнэ ирэх 12 сард 11 мянган ам.доллар, 2025 он гэхэд 15 мянган ам.доллар хүрэх тооцооллыг Goldman Sachs шинээр гаргасан “Сopper is the new oil” тайландаа танилцууллаа. Тайланд “Хүлэмжийн хийг бууруулах ажил зэсгүйгээр урагшлах боломжгүй. Ногоон шилжилт зэсийн эрэлтийг дэмжинэ” гэж онцолжээ. Олон улсын байгууллагууд Засгийн газруудыг ногоон шилжилтэд хѳрѳнгѳ оруулахыг уриалж, АНУ-ын эдийн засаг Bidenomics-ийн 7 триллион ам.долларын зарцуулалтын багагүй хэсгийг цэвэр эрчим хүчний тѳсѳлд тѳлѳвлѳѳд буй.

Хэрэв Монгол улс вирусын тархалтаа хумьж, хилээ нээж чадвал 2020 онд буурсан эдийн засгийг хэвийн түвшинд хүргэх, цаашид тогтвортой эрчимтэй өсөх таатай нөхцөл байдал гадаад талаас бүрдээд байгаа билээ. Иймд эдийн засгаа эрчимжүүлэх эхний бѳгѳѳд хамгийн чухал алхам нь Ковид 19-ийг хурдтай хумих явдал болж байна.

Зэсийн үнийн таамаг

Эх сурвалж: Goldman Sachs

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-16 109.70.100.45

— Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t

Avatar

123456 -Д ХАРИУ БАРИГЧ 2021-04-16 122.201.21.102

……ЮУН СОЛИОРОХ ГЭЖ, ХАРИН ЧИ ӨӨРӨӨ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ, ВАКЦИНЖУУЛАЛТАА ТҮРГЭЛЭЭД ХАЛДВАРАА ХУМИАД АВБАЛ ХИЛ НЭЭГДЭЭД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГНА БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2021-04-16 150.129.142.45

Эдийн засгаа сэргээж хоолтой ундтай байя гэж бодож байгаа бол энэ хөл хориог мөрдсөн шиг мөрдмөөр байна ш дээ. Ингээд үлгэн салган хориотой ч юм шиг, үгүй ч юм шиг байхаар чинь ажил ч хийж болохгүй, эхэлж ч болохгүй юу ч биш болоод байна. Төр засаг минээ тууштайхан, хатуухан байгаа ч дээ

Avatar

Зочин 2021-04-16 150.129.142.45

Ер нь хүн болгон дор дороо хичээхгүй бол ямар ч нэмэр алгаа. Нэг хэсэг нь аль болох дэглэмээ бариад гэрээсээ гарахгүйг хичээж суухад нөгөө хэсэг нь ашгүй дээ завтай боллоо гэсэн шиг гадуур тэнээд, айл хэсээд, хөл хориог зөрчөөд байхаар халдвар яаж буурах юм бэ. Энэ Төр Засаг нь олигтойхон ширүүхэн дуугараад, чангахан шаардлага тавьчихаж ч чадахгүй дүлэгнээд байхаар эргүүтчихсэн ардууд нь улам л тэнэгээ гайхуулаад тэнээд халдвар тараагаад байх юм. юун эдийн засгаа бодох

Avatar

123456 2021-04-16 49.0.142.40

Гуцдаг горьдлого вэ, Xятадууд чинь хилээ хаачихаад зэс нүүрсээ авахаа больчоод байна, ОюуТолгойн олборлолт зогсцон байхад элэнцгээ солиороод байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж