Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж

Эдийн засгаа сэргээх алдаж болохгүй боломж

Вирус дотоодод тархаж, хилээ хаалгуулсан энэ цаг үед дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн маш таатай үе давхцаж байгаа нь бидний “алдагдсан боломж”-ийг улам нэмэгдүүлж байна.

Ѳнгѳрсѳн оны сүүлээс вакцинжуулалт эрчимжсэнээр дэлхийн гол эдийн засгууд сэргэлтийн замдаа орлоо. Хамгийн сүүлд л гэхэд ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6% хүргэсэн. АНУ-ын эдийн засаг 2021 онд 6.4% ѳсѳх бол БНХАУ-ын эдийн засаг 8.4% ѳсѳхѳѳр хүлээгдэж байна. Энэ нь мэдээж нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг гол түүхий эдүүдийн үнэ өндөр байхад чухал нөлөөтэй байх болно.

Үүнтэй зэрэгцээд Ковид-19-ийн дараах шинэ эдийн засагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнүүд, цахилгаан автомашины үйлдвэрлэл чухал байр суурь эзэлнэ. Энэ нь газрын ховор элемент, зэсийн зах зээлд урт хугацааны эерэг хүлээлтийг бий болгоод байна.

Тухайлбал, нэг тонн зэсийн үнэ ирэх 12 сард 11 мянган ам.доллар, 2025 он гэхэд 15 мянган ам.доллар хүрэх тооцооллыг Goldman Sachs шинээр гаргасан “Сopper is the new oil” тайландаа танилцууллаа. Тайланд “Хүлэмжийн хийг бууруулах ажил зэсгүйгээр урагшлах боломжгүй. Ногоон шилжилт зэсийн эрэлтийг дэмжинэ” гэж онцолжээ. Олон улсын байгууллагууд Засгийн газруудыг ногоон шилжилтэд хѳрѳнгѳ оруулахыг уриалж, АНУ-ын эдийн засаг Bidenomics-ийн 7 триллион ам.долларын зарцуулалтын багагүй хэсгийг цэвэр эрчим хүчний тѳсѳлд тѳлѳвлѳѳд буй.

Хэрэв Монгол улс вирусын тархалтаа хумьж, хилээ нээж чадвал 2020 онд буурсан эдийн засгийг хэвийн түвшинд хүргэх, цаашид тогтвортой эрчимтэй өсөх таатай нөхцөл байдал гадаад талаас бүрдээд байгаа билээ. Иймд эдийн засгаа эрчимжүүлэх эхний бѳгѳѳд хамгийн чухал алхам нь Ковид 19-ийг хурдтай хумих явдал болж байна.

Зэсийн үнийн таамаг

Эх сурвалж: Goldman Sachs

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж