"Блэйзерс Алдрижийн 12 дугаарыг мөнхлөх цаг нь боллоо"

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

"Блэйзерс Алдрижийн 12 дугаарыг мөнхлөх цаг нь боллоо"

"Блэйзерс Алдрижийн 12 дугаарыг мөнхлөх цаг нь боллоо"

NBA-ийн өнөө цагийн шилдэг төвийн тоглогчдын нэг Ламаркус Алдриж зодог тайлж буйгаа өнөөдөр/2021.04.16/ зарлалаа. Тэрбээр саяхан "Брүүклин Нетс баг"-тай нэгдсэн боловч тоглолтын үеэр зүрхний хэм нь алдагдаж, цаашид тоглох боломжгүй болжээ.

Ламаркус Алдрижийн гаргасан мэдэгдэлд “Өнгөрсөн 15 жилийн турш би сагсан бөмбөгийг нэгдүгээрт тавьж байлаа. Харин одоо эрүүл мэнд, гэр бүлээ нэгдүгээрт тавих цаг болжээ. Энэ спортын надад өгсөн бүх зүйлд талархаж байна. Амьдралын гайхалтай дурсамжууд, нөхөрлөлөө би үргэлж санан дурсах болно. Туранхай, Техасын хүүг багтаа элсүүлж, боломж олгосон Портланд хотод баярлалаа. Портланд хот надад гайхалтай мартагдашгүй он жилүүдийг бэлэглэсэн. Тэд үргэлж миний зүрхэнд оршино. Мөн таван жилийн хугацаанд намайг гэр бүлийнхээ нэг гишүүн болгосон "Спөрс" багтаа баярлалаа гэж хэлмээр байна. Эцэст нь Брүүклинд баярлалаа. Гэвч удаан хамт байж чадаагүйд уучлаарай. Танай багийн нэг хэсэг байх хөгжилтэй байлаа. Төгсгөл хэзээ ирэхийг хэн ч таашгүй. Тиймээс байгаа бүхэндээ өдөр бүхэн талархаж байгаарай” хэмээжээ.

Basketball-reference.com сайтаас гаргасан судалгаагаар Ламаркус Алдриж сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүнээр элсэх магадлал 50.9 хувь аж.

Алдрижийн мэдэгдлийн дараагаар "Брүүклин Нетс", "Сан-Антони Спөрс" багууд болон NBA-ийн тоглогчид түүнд зориулж, үдэлтийн постуудыг оруулж байлаа.

Алдрижтай хамт "Портланд Трэйл Блэйзерс" багт хүчин зүтгэж явсан Дамиан Лиллард “Блэйзерс түүний 12 дугаарыг мөнхлөх цаг нь боллоо. Тэр Трэйл Блэйзерсийн өмсгөлтэй гайхалтай он жилүүдийг үдсэн. Түүний Портландад өнгөрүүлсэн замналыг үгүйсгэх зүйл үгүй. Тэр энэ хотод зориулагдсан хүн” хэмээн ярьжээ.

Алдриж, Лиллард хоёр 2012-2015 онуудын хооронд хамт тоглохдоо "Портланд Трэйл Блэйзерс" багийг өрнөд бүсийн шилдгүүдийн нэг болгосон билээ.

Өдгөө 35 настай Ламаркус Алдриж "Портланд Трэйл Блэйзерс" багийн түүхэн дэх самбараас бөмбөг авалтын лидер бөгөөд мөн оноо авалтаараа Клайд Дрекслер, Лиллард нарын араас гуравдугаарт бичигддэг. Тэрбээр 2015 онд Портланд хотыг орхиж, "Сан-Антонио Спөрс" багтай нэгдсэн юм. Харин саяхан "Сан-Антонио Спөрс" багаас явж, "Брүүклин Нетс" багтай нэгдсэн боловч зүрхний хэм алдагдах өвчний улмаас зодог тайллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж