Нийслэлд өнөөдөр /2021.04.16/ дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж байна. Эдгээр цэгт хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн вакцинжуулахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Улаанбаатар хотод 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд дархлаажуулалтын есөн цэгт 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдээс нэгдүгээр тунд 849, хоёрдугаар тунд зургаа, нийт 855 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэний тоо 496470 болжээ.
Нийслэлийн хэмжээнд Covid-19 эсрэг вакцины нэгдүгээр тунд 495478 иргэн, хоёрдугаар тунд 850 иргэн хамрагдсан байна. Харин дөрөвдүгээр сарын 14-нд дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж, нэгдүгээр тунд 1470, хоёрдугаар тунд 30, нийт 1500 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалтын дүүрэг бүрт ажиллах цэгүүд,
- Баянзүрх дүүрэг -113-р сургууль-
- Баянгол дүүрэг -20-р сургууль
- Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
- Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
- Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
- Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
- Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
- Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
С.УНДАРМАА
Зочин 2021-04-16 202.179.24.90
Muu hotsrogdson vakzin tarisani ur dund Antibody-dependent enhancement (ADE) effekt yavagdaj baindaa
Зочин 2021-04-16 109.70.100.45
>>>>>>>>> Энэ сайт дээр би сард 5000 гаруй доллар олдог! Спортын бооцоо, слот машин, эхний хадгаламж, өдрийн урамшуулалд 100% тооцож үзнэ үү — https://tinyurl.com/4cwbrn4t
Зочин 2021-04-16 71.114.43.147
Энэ одоо бас ямар хаалтаа нээгээд вакцин хийв? Уул хөл хорионы хугацаанд (вакцин хийхгүй) гэсэн биш билүү?
Zochin 2021-04-16 202.55.191.130
2-р тунг хэнд нь хийгээд хэнд хийхгүй байгаа юм бэ? тодорхой мэдээлэл өгөөч.
Зочин 2021-04-16 90.35.124.75
Хятад вагцины үр дүн муу байгаа нь амьдрал дээр харагдаад байна шүү энэ талаар судалгаа хийдэг газар байна уу үр дүнгий нь гаргаач
Зочин 2021-04-16 66.181.177.219
Байхгүй.
Зочин 2021-04-16 192.82.69.12
Хоёрдугаар тунг хэнд хийж байгаа юм бэ? Хийхгүй, хойшлогдсон гэсэн. Эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтнүүдад хийхээр чиглэл авсан гэж ЭМЯ-ны газрын дарга хэлж байсан. Гэтэл энэ мэдээг уншихад хэнд хийсэн нь ойлгомжгүй байна.
Зочин 2021-04-16 64.119.22.170
Хол амьдардаг ахмад настан,дүүргийн вакцинжүүлэх төвд яаж хүрэх вэ. Хувийн машинаар явах хориотой.Би Наран хороололд амьдардаг. гэтэл дүүргийн вакцинжүүлэх төв Төмөр замын соёлын ордон орчим байдаг.
Иргэн 2021-04-16 66.181.181.27
Вакцин нэмэр байна уу. Мэргэжилтэн байвал үр дүнг нь тайлагнаач.
Зочин 2021-04-16 64.119.22.170
Дархлаа тогтохдоо удаан,ялангуяа 1-р тун тарьсаны дараа бүр бага бололтой.ИЙмд гадуур явж оволзож байдаг дураараа тэнэх дуртай бидний хувьд халдвараас ангижирах нь нилээд зайтай хугацаа шаардах зүйл бололтой. Хүн бүр аль болох халдвар авахгүй халдвар тараахгүй байхыг л хичээх хэрэгтэй болж дээ.Хэнийг ч халж солиод өөрчлөлт гарахгүй л болов уу даа.
Зочин 2021-04-16 66.181.181.36
Хөдөө орон нутгийн 65-аас дээш насныхныг вакцинжуулаач яагаад ялгаварлан гадуурхаад байнаа. 120000 ахмад үлдэх үү