Ахмадуудыг вакцинжуулах ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Ахмадуудыг вакцинжуулах ажил үргэлжилж байна

Ахмадуудыг вакцинжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлд өнөөдөр /2021.04.16/ дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж байна. Эдгээр цэгт хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн вакцинжуулахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан мэдээлсэн.

Улаанбаатар хотод 2021 оны дөрөвдүгээр сарын 15-нд дархлаажуулалтын есөн цэгт 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдээс нэгдүгээр тунд 849, хоёрдугаар тунд зургаа, нийт 855 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлд вакцинжуулалт эхэлснээс хойш дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэний тоо 496470 болжээ.

Нийслэлийн хэмжээнд Covid-19 эсрэг вакцины нэгдүгээр тунд 495478 иргэн, хоёрдугаар тунд 850 иргэн хамрагдсан байна. Харин дөрөвдүгээр сарын 14-нд дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллаж, нэгдүгээр тунд 1470, хоёрдугаар тунд 30, нийт 1500 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалтын дүүрэг бүрт ажиллах цэгүүд,

  1. Баянзүрх дүүрэг -113-р сургууль-
  2. Баянгол дүүрэг -20-р сургууль
  3.  Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
  4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
  5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
  6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
  7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
  8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
  9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж