Хунтайжтай салах ёс гүйцэтгэх ёслолд хатан хаан ганцаараа сууна

Хуучирсан мэдээ: 2021.04.16-нд нийтлэгдсэн

Хунтайжтай салах ёс гүйцэтгэх ёслолд хатан хаан ганцаараа сууна

Хунтайжтай салах ёс гүйцэтгэх ёслолд хатан хаан ганцаараа сууна

Букингемийн ордон маргааш /2021.4.17/ хунтайж Филипптэй салах ёс гүйцэтгэх ёслол болоход хатан хаан өөрийн аль нэг туслахтайгаа хамт сүм рүү явна хэмээн мэдэгджээ. Гэвч одоохондоо Виндсор шилтгээнээс гэгээн Жоржийн сүм хүртэл хатан хааныг чухам аль туслах нь дагалдаж явахыг тодорхойлоогүй байгаа гэнэ. Хэдийгээр хатан хааныг ийнхүү аль нэг туслах нь дагалдаж явах боловч сүмд хатан хаан ганцаараа орох юм. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас болоод 30-аас дээш хүн цуглуулахыг хориглосон аж.

Тиймээс хатан хаан туслахаа сүмийн үүдэнд орхин, амны хаалтаа зүүж, бусад гашуудагчдын дунд хүн хоорондын зай барин суух гэнэ. Оршуулгын цувааны хамгийн түрүүнд Гренадиерийн харуулын цэргүүд, дивизийн захирагч хошууч генерал, албаны дарга нар явах бөгөөд тэдний араас хунтайж Филиппийн шарилыг ачсан "Land-Rover" машин явж, хойно нь түүний гэр бүлийнхэн, туслахууд алхах бол хамгийн ард хатан хааны суусан "Bentley" машин явах гэнэ.

Туслахуудаа хатан хаан хэний ч оролцоогүй өөрөө сонгодог бөгөөд өдгөө 101 настай Энн Форчун Фицрой, 82 настай Леди Сьюзан Хасси тэргүүтэй зарим туслахууд нь түүнд 50 гаруй жил үнэнчээр зүтгэж, найз нөхөд мэт дотно болцгоосон юм.

Салах ёс гүйцэтгэх ёслолд оролцох зочдын жагсаалт:

  1. Хатан хаан
  2. Уэльсийн хунтайж
  3. Корнуоллын гүнгийн авхай
  4. Кембрижийн гүн
  5. Кембрижийн гүнгийн авхай
  6. Сассексийн бэйс
  7. Йоркийн гүн
  8. Беатрис гүнж
  9. Эдоардо Мапелли Моззи
  10. Евгений гүнж
  11. Жак Бруксбанк
  12. Вессексийн гүн
  13. Вессексийн гүнж
  14. Хатагтай Луиз Виндзор
  15. Висконт Северн
  16. Рояал гүнж
  17. Дэд адмирал сэр Тимоти Лауренс
  18. Питер Филлипс
  19. Зара Филлипс
  20. Майк Тиндалл
  21. Сноудоны гүн
  22. Хатагтай Сара Чатто
  23. Даниел Чатто
  24. Глостестерийн гүн
  25. Кентийн гүн
  26. Александра гүнж
  27. Бернхард, Бадены удамшлын хунтайж
  28. Хунтайж Донатус, Гессений Ландграв
  29. Хоэнлохе-Лангенбургийн хунтайж Филипп
  30. Моунтбаттен гүнгийн авхай нар байх аж.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж